05 сарын 31, Лхагва

Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэв

Хятад
2 сарын өмнө
Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж мэдэгдэв.

Тэрээр долоо хоногийн өмнө өөрийгөө баривчлагдаж магадгүй гэж мэдэгдсэнээсээ хойш буюу өнгөрсөн бямба гарагт олон нийтийн өмнө анх удаа гарч үг хэлжээ.

"БИ ДЭЛХИЙН III ДАЙНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ"

Трампыг Цагаан ордонд байсан бол Путин Украин руу довтолж зүрхлэхгүй байсан, зөвхөн Америкийн одоогийн ерөнхийлөгчийн сул дорой, шийдэмгий бус байдлыг хараад л ийм үйлдэл хийсэн гэв.

Орос Украины эсрэг дайны тухай ярихдаа тэрээр ерөнхийлөгч байхдаа Украинд их хэмжээний зэвсэг нийлүүлж эхэлсэн гэдгийг дурссан байна. "Би тэдэнд зуу зуун "Javelin" пуужин өгсөн" гэж хэлжээ. Мөн Трампыг Цагаан ордонд байсан бол Путин Украин руу довтолж зүрхлэхгүй байсан, зөвхөн Америкийн одоогийн ерөнхийлөгчийн сул дорой, шийдэмгий бус байдлыг хараад л ийм үйлдэл хийсэн гэв.

"Намайг явмагц тэд /оросууд/ тэр даруй /Украины/ хил рүү цэргээ илгээж эхэлсэн" гэж Доналд Трамп хэлсэн байна.

2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу халдсаны дараа Трамп "Путин Украины газар нутгийн нэг хэсгийг авах гэж байна" гэж мэдэгдэж байв. "Харин одоо бүтнээр нь авахаас нааш зогсохгүй" гэж Трамп бямба гарагт хэлжээ.

Түүнчлэн Трамп өөрийгөө дахин сонгогдвол  Оросын довтолгоог даруй зогсооно гэж амлав. "Би ерөнхийлөгч болмогц 24 цагийн дотор зорилгодоо хүрнэ" гэжээ. Түүнийг "Би дэлхийн гуравдугаар дайнаас урьдчилан сэргийлнэ гэж хэлэх цорын ганц нэр дэвшигч" гэж хэлэхэд нь олон нийт алга ташин дэмжсэн байна.

Эх сурвалж: ВВС

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй