05 сарын 31, Лхагва

Италид үерийн улмаас есөн хүн амь эрсдэж, F1 уралдааныг цуцалжээ

Бусад
13 өдрийн өмнө
Италид үерийн улмаас есөн хүн амь эрсдэж, F1 уралдааныг цуцалжээ

Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр Итали улсын Эмилиа-Романиа мужийн нутаг дэвсгэрт үерийн улмаас 9 хүн амиа алдаж, сураггүй болсон цөөн тооны хүнийг эрэн хайх аврах ажил үргэлжилж байна. Амь насаа аврахын тулд барилга байшингийн дээвэр дээр гацсан иргэдийг нисдэг тэргээр аварч байна. Одоогийн байдлаар үерт өртсөн бүс нутгаас 13,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр Эмилиа-Романиа мужийн 23 хот, тосгон үерт автаж, 14 гол мөрөн савнаасаа хальж үерлээд байна. Форли хотод гурван хүн, Чесенат хотод үерийн улмаас үүссэн хөрсний гулсалтад нэг хүн, Ронта ди Чесена тосгонд дөнгөж гэрлээд байсан хос байгалийн гамшигт өртөж амь насаа алдсан байна. Мөн Болоньягаас 3,000, Фаэнзагаас 5,000, Равеннагаас 5,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Тус мужид энэ амралтын өдрүүдэд F1 Гран При уралдаан эхлэхээр товлогдсон байсан ч гамшгийн нөхцөл байдлын улмаас уралдааныг цуцлахаас өөр аргагүй болсон байна. Орон нутгийн эрх баригчид болн уралдааныг зохион байгуулагчид хамтран уралдааныг цуцлах шийдвэрийг гаргажээ.

Итали даяар 600 гал сөнөөгч нүүлгэн шилжүүлэлтэд тусалж байна. Мөн сайн дурынхан аврагчид болоод онцгой байдлын ажилчдад туслахаар иржээ. Италийн хойд нутагт өнгөрсөн саруудад ган гачиг тохиож онцгой байдал үүсээд байсан бол энэ сард үерт өртсөн нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй