05 сарын 31, Лхагва

Колумбад онгоц осолдсоноос 16 хоногийн дараа дөрвөн хүүхдийг ширэнгэн ойгоос амьд олжээ

Бусад
13 өдрийн өмнө
Колумбад онгоц осолдсоноос 16 хоногийн дараа дөрвөн хүүхдийг ширэнгэн ойгоос амьд олжээ

Колумбын Зэвсэгт хүчнийхэн онгоц осолдсоноос 16 хоногийн дараа дөрвөн хүүхдийг ширэнгэн ойгоос амьд олжээ.

“Cessna 206” онгоц осолдсоны дараа хүүхдүүд ширэнгэн ойд 16 хоногийг өнгөрүүлсэн талаар Колумбын удирдагч Густаво Петро мэдэгдсэн байна. Тэрбээр “Twitter” хуудсандаа “Бид Гуавьяред онгоц осолдсоны дараа сураггүй болсон дөрвөн хүүхдийг оллоо” гэж бичсэн байв.

Колумбын хэвлэлүүдийн мэдээлснээр онгоцны ослоос амьд үлдсэн хүүхдүүд 13, 9, 4 настай болон 11 сартай аж. Тэдний ээж нь энэ сарын 1-нд болсон онгоцны ослоор амиа алдсан байна.

"Cessna 206" онгоц энэ сарын 1-нд Сан-Хосе-дель-Гуавьяре руу нисэх замдаа осолдож, 370 цаг хайсны эцэст онгоцыг олсон билээ. Онгоцон дотор нисгэгчийн цогцос байсан бол зорчигчид болох дөрвөн хүүхэд, хоёр том хүний цогцос олдоогүй байсан юм. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй