04 сарын 20, Бямба

Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгууллаа

Бусад
11 сарын өмнө
Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгууллаа

Ням гарагт явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан тухай Туркийн сонгуулийн төв комисс мэдээллээ. Саналын 99,43 хувийг тоолсны дараах дүнгээс харахад Эрдоган 52,14 хувийн санал авсан бол Кылычдароглуг сонгогчдын 47,86 хувь нь дэмжжээ. Нэр дэвшигчдийн хооронд 2 сая гаруй саналын зөрүү байгаа ч тоолоогүй үлдсэн санал нь дүнг өөрчлөхгүй гэж сонгуулийн зөвлөлийн дарга Ахмет Йенер мэдэгдэв.

Ийнхүү төрийн эрхийг 20 жил барьсан Режеп Тайип Эрдоган тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байна. 

Истанбул хотод дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ тэрээр “ Үер ирсэн ч элс үлддэгтэй адил сонгууль болж өнгөрдөг. Гол нь улс орон маань зорилгоосоо хазайхгүй, улс үндэстэн маань эв нэгдэлтэй байх нь чухал. Энэ бол өнөөдрийн сонгуулийн хамгийн том захиас” гэлээ.

Тавдугаар сарын 14-нд болсон эхний шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн босгой даваагүй тул ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон сөрөг хүчний зургаан намын "Үндэсний холбоо" эвслээс нэр дэвшигч Кемал Кылычдароглу нар дараагийн шатанд өрсөлдсөн юм. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ