07 сарын 27, Бямба

Галын улмаас амь үрэгдсэн 74 хохирогчийн дунд 12 хүүхэд байжээ

Бусад
11 сарын өмнө
Галын улмаас амь үрэгдсэн 74 хохирогчийн дунд 12 хүүхэд байжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотын таван давхар орон сууцны барилгад өчигдөр гал гарч, амь үрэгдсэн хүний тоо 74-т хүрээд байна. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр гал шөнө дундад гарсан тул гэрээсээ гарч чадаагүй 2-13 насны 12 хүүхэд амь эрсэджээ. Мөн энэ үеэр 61 хүн гэмтэж бэртсэн байна. Гал сөнөөгчид 49 хүнийг галаас аварч чаджээ.

Уг түймрийг ойрын жилүүдэд Өмнөд Африк улсад төдийгүй дэлхий дахинд гараагүй их хэмжээний гарз хохирол дагуулсан ахуйн түймэр гэж эх сурвалжууд дамжуулжээ.

Цогцсуудын дийлэнхийг барилгын аюулгүйн гарцан дээрээс олсон байна. Яаралтай үед ашиглах аюулгүйн гарц түймэр гарах үед хаалттай байсны улмаас барилгад байсан иргэд оршин суугчид гарч чадалгүй олон арваараа амиа алджээ. Задлан шинжээчдийн өгсөн мэдээллээр амь үрэгдсэн хохирогчдын 24 нь эмэгтэй, 40 нь эрэгтэй байсан ба үлдсэн 10 хүний цогцос танигдахын аргагүй болтол шатсан байна.

Шатсан барилгын хувьд хотын захиргааны мэдэлд байсан ч ашиглалтаас гарсан байжээ. Орхигдсон барилгыг хууль бусаар ашиглаж ихэвчлэн гадны цагаач иргэд амьдардаг болжээ. Зарим оршин суугчид галын үеэр амьд үлдэхийн тулд цонхоороо үсэрсэн байна. Мөн хөнжил, даавуу уяж цонхноос дүүжлэгдсэн хүмүүс байжээ. Амьд үлдсэн гэрчийн ярьснаар барилга дүүрэн утаатай байсан бөгөөд галаас аврах гарц хайсан хүмүүс бужигналдан гүйлдэж байсан тухай ярьжээ. Мөн барилгаас гарч чадахааргүй болсон эцэг эхчүүд хүүхдүүдээ амьд үлдэхийг залбиран цонхоороо шидэж байсан тохиолдол ч гарсан байна.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоса ослын газарт очиж гүн эмгэнэл илэрхийлээд байна. Тэрээр аймшигт ослын тухай сонсоод сэтгэл нь ихэд өвдсөн ба өмнө нь хотын төв хэсэгт ийм олон хүний амийг авсан эмгэнэлт явдал гарч байгаагүй гэдгийг хэлжээ. Мөн галын шалтгааныг тодруулж, уг үндсээр нь шалган орон сууцны барилгуудын чанар стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүлэхээ амласан байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ