05 сарын 06, Даваа

“Бүлэг 20”-ийн уулзалтад Ши Жиньпин оролцохгүй

Хятад
8 сарын өмнө
“Бүлэг 20”-ийн уулзалтад Ши Жиньпин оролцохгүй

Дэлхийд эдийн засаг, улс төр, аж үйлдвэрийн салбарт манлайлал үзүүлдэг гэж хэлж болох “Бүлэг 20” орны төр засгийн тэргүүнүүдийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болох гэж байна. Энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг даргалж байгаа Энэтхэгийн Засгийн газар есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд гол уулзалтуудыг зохион байгуулна.

“Бүлэг 20”-ийн дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцоно гэсэн хүлээлттэй байсан. Гэвч Хятадын дарга биечлэн ирж оролцохгүй гэдгийг мэдэгдээд байна. Уг мэдээг сонссон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын даргатай Делид уулзаж чадахгүй болсондоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Вашингтон Бээжинтэй харилцаагаа эргэн сэргээх хүсэл эрмэлзэлтэй байгаа тул Байден энэ удаад биш ч дараагийн удаад уулзана гэдэгт итгэж байна гэжээ.

Дэлхийн тэргүүлэгч хоёр гүрэн болох Америк, Хятадын хооронд худалдааны маргаанаас авахуулаад, Тайванийн ирээдүй, Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын байр суурь зэрэг олон тооны ээдрээтэй асуудал удаан хугацаанд буглаж байна. Ажиглагчдын мэдээлж байгаагаар хоёр гүрний харилцааг сайжруулахад Вашингтон арай илүү хүчин чармайлт гаргаж ойрын саруудад өндөр дээд албаны төлөөлөгчдөө Хятад руу илгээсээр байна.

Европын холбооны албаны эх сурвалж “Бүлэг 20” орны дээд хэмжээний уулзалтад Хятадын дарга Ши Жиньпиний оронд Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян төлөөлөн Делид ирнэ гэдгийг өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ