Италийн нутагт орших Альпийн нурууны бэлээр Судан болон Афганистаны цагаачдын бөөгнөрөл үүссэн бөгөөд эрх чөлөөнд хүрэхийн тулд шаахайгаа уулын гутлаар солин холын замд алхахад бэлдэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 150 орчим цагаач орон нутгийн сайн дурынхны Оулкс хотод байгуулсан түр хуаранд ирээд байна. Сайн дурынхан цагаачдад Альпийн хүйтнийг давах дулаан хүрэм тарааж буй.
Африк тив болон Ойрх Дорнодоос цагаачилж буй залуус Италиар дамжиж Францад очин цаашлаад өөр орнууд руу аялахаар төлөвлөжээ.
130 000 гаруй цагаач энэ жил Италид ирсэн нь 2021 оноос хоёр дахин нэмэгдсэн бөгөөд Италийн өмнөд хэсгийн Лампедуза аралд завиар хүрч байгаа юм.
Францын хилийг зорьсон цагаачдын тоо сүүлийн хэдэн сарын дотор хоёр дахин нэмэгдсэн ч бичиг баримтгүй цагаачдыг саатуулж, нутаг буцаадаг. Тус улс Италитай хиллэдэг боомт дээр хяналтаа чангатган, Шенгений бүсийн чөлөөт хөдөлгөөний зарим журмыг түдгэлзүүлээд байна.
Европын шүүхээс Францын шийдвэрийг бүс нутгийн хуулийг зөрчсөн алхам хэмээн буруутгаад цагаачдыг албадан гаргах нь зөвхөн эцсийн арга хэмжээ байх ёстой гэж мэдэгдлээ.
Зарим цагаачид Францын Ниццатай ойрхон Италийн эрэг дээрх Вентимиглиа хотоос дөрвөн цаг машинаар явах өөр зам хайж байна. Цагаачид галт тэрэгний зогсоолоос хил дамжин өнгөрдөг галт тэргэнд суух гэж оролдож байгаа юм. Францын хилийн хяналт чангарсан тул Италиас ирж буй галт тэрэг болгоныг зогсоож, зорчигчдоос бичиг баримтыг нягталж, тэр ч байтугай бие засах газрыг шалгадаг болжээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.