05 сарын 05, Ням

Тайванийн сонгуулийн үр дүнд БНХАУ сэтгэл дундуур байна

Хятад
4 сарын өмнө
Тайванийн сонгуулийн үр дүнд БНХАУ сэтгэл дундуур байна

Бямба гарагт явагдсан санал хураалтаар Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт намын нэр дэвшигч, өнөөгийн дэд Ерөнхийлөгч Лай Чинг-тэ олонхийн санал авсан юм. Түүний дэд ерөнхийлөгчөөр Тайваниас АНУ-д суух төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан Шиао Би Хим сонгогдов.

“Бид Тайванийг дэлхийн газрын зураг дээр үлдээж чадлаа. Тайванийн ард түмэн ардчиллын төлөөх тууштай байдлаа дэлхий дахинд батлан харууллаа. Хятад улс үүнийг ойлгоно гэж найдаж байна" хэмээн Лай ялалтаа тэмдэглэх цуглаан дээр нийтэд хандан хэлжээ.

Тэгвэл сонгуулийн дүн гарсны дараа Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Тайваньд ямар ч өөрчлөлт гарсан бай, дэлхий дээр ганц Хятад байдаг. Тайвань бол Хятадын нэг хэсэг гэсэн үндсэн баримт өөрчлөгдөхгүй” гэж мэдэгдлээ. Хэвлэлийн төлөөлөгч үргэлжлүүлэн "Нэг Хятадын зарчим бол Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлын баталгаа юм. Олон улсын хамтын нийгэмлэг нэг Хятадын зарчмыг үргэлжлүүлэн баримталж, Тайванийн салан тусгаарлах үйл ажиллагааг эсэргүүцэж, үндэстнээ нэгтгэх гэсэн Хятадын ард түмний шударга үйлсийг ойлгож, дэмжинэ гэдэгт бид итгэж байна" хэмээлээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Санал хураалт нь Тайванийн хүчирхэг ардчилсан тогтолцоо, сонгуулийн үйл явцын хүч чадлыг харууллаа” гэж мэдэгджээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ