05 сарын 06, Даваа

Хятадын хүн ам хоёр жил дараалан буурчээ

Хятад
4 сарын өмнө
Хятадын хүн ам хоёр жил дараалан буурчээ

Хятад улсын хүн ам өнгөрсөн онд 2.08 саяар буурч, 1.409 тэрбум болсон нь хоёр дахь жилдээ дараалан буурч байгаа үзүүлэлт юм.

Сүүлийн 60 гаруй жил өссөөр байсан Хятадын хүн ам 2022 онд анх удаа буурсан бол өнгөрсөн онд 2022 оныхоос ч их хэмжээгээр буурсан байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Хятадад есөн сая хүүхэд мэндэлсэн нь 2022 онтой харьцуулахад 550 мянгаар цөөрсөн үзүүлэлт юм. НҮБ урт хугацаандаа буюу 2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурах төлөвтэй байгааг онцолсон.

Хятадад буй 60 ба түүнээс дээш тэтгэврийн насны иргэдийн тоо 2035 он гэхэд 400 сая гаруйд хүрэх төлөвтэй байгаа нь АНУ-ын нийт хүн амаас ч их тоо юм. Одоогоор тэтгэврийн насны 280 сая орчим хүн байна.

Швейцар улсад болж Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Хятадын Ерөнхий сайд Ли Цян өнгөрсөн онд улсынх нь эдийн засаг 5.2 хувийн өсөлттэй байсныг дурдаад "Хятадын эдийн засаг тогтвортой ахиц дэвшил гаргаж, гүйцэтгэлийн өсөлт, уналтыг даван туулж чадна.

Цаашлаад дэлхийн хэмжээнд түлхэц үзүүлсээр байх бөгөөд эдийн засгийн урт хугацааны өсөлтийн ерөнхий төлөв өөрчлөгдөхгүй" гэв. 

Эх сурвалж: Reuters

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

зочин
[172.69.252.161]
4 сарын өмнө
Монголын төрөлт ч буураад л байгаа, тэглээ гээд яахав дээ
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ