05 сарын 05, Ням

Хятадын эрдэмтэд анх удаа резус макак сармагчныг хуулбарлажээ

Хятад
4 сарын өмнө
Хятадын эрдэмтэд анх удаа резус макак сармагчныг хуулбарлажээ

Хятадын эрдэмтэд сармагчны хамгийн эртний овог аймгуудын нэг болох резус-макак буюу нохой сармагчныг анх удаа эсийн аргаар үржүүлж шинжлэх ухааны салбарт бас нэгэн ахиц дэвшлийг харууллаа. Уг үүлдрийн сармагчны бие махбодийн бүтэц нь хүнийхтэй хамгийн их төстэй байдаг учраас анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын судалгаанд ихээр ашиглагддаг юм.

Эрдэмтдийн үзэж байгаагаар резус сармагчныг эсийн аргаар үржүүлснээр эмийн туршилт, судалгааны хугацааг хурдасгах боломжтой болж байгаа юм. Өмнө нь бусад орны эрдэмтэд резус сармагчныг хуулбарлан үржүүлэх оролдлогыг хийж байсан боловч бүтэлгүйтсээр иржээ. Нэг бол сармагчин төрж чаддаггүй, эсхүл төрөөд хэдхэн цаг болоод л үхчихдэг байжээ.

Нэг амьтны эсийг ашиглаж ижил хуулбарыг бүтээх технологиор бүтээгдсэн хамгийн алдартай амьтан бол 1996 онд бүтээгдэж байсан Долли хонь юм.

Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн эрдэмтэд Ретро нэртэй резус сармагчныг 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр бүтээсэн байна. Уг сармагчин өнөөдөр бараг дөрвөн нас хүрэх гэж байгаа бөгөөд өсөлт хөгжил нь хэвийн явагдаж байгааг Nature сэтгүүлд нийтэлжээ. Сармагчин өдгөө эрүүл өсөж торниж байгаа нь эрдэмтдийн туршилт амжилттай болсныг харуулж байна. Энэ туршилтыг амжилттай явуулж байгаа эрдэмтэд 2018 онд өөр төрлийн сармагчныг эсийн аргаар үржүүлж чадсан байна. Макак овгийн синомолгус сармагчны хоёр хуулбарыг эсийн аргаар бүтээсэн нь амжилттай болж байжээ.

Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн эрдэмтэн доктор Фалон Лю туршилт амжилттай болсонд салбарынхан бүгд баяртай байгааг хэлсэн байна.

Гэвч зарим нэг амьтны эрхийг хамгаалах байгууллагууд эрдэмтэдтэй санал нэгдэхгүй байна. Учир нь хүний эрх ашгийн төлөө амьтдыг хэт их тарчлаан зовоож байгааг эсэргүүцжээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ