05 сарын 06, Даваа

Kansas City Chiefs багийг угтах баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарчээ

АНУ
3 сарын өмнө
Kansas City Chiefs багийг угтах баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарчээ

Super Bowl буюу америк хөлбөмбөгийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн ням гарагт болж, Канзас Сити хотын баг аваргаар шалгарсан билээ. Kansas City Chiefs багийнханд зориулсан баярын жагсаалыг Миссури мужийн хамгийн том хот Канзас Ситид зохион байгуулсан юм. Баярын жагсаалд Chiefs багийн сая орчим шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигч оролцсон боловч төгсгөлд нь зэвсэгт халдлага гарлаа.

Зэвсэгт халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 22 хүн гэмтэж шархадсан байна. Гэмтэж шархадсан хүмүүсийн тэн хагас нь насанд хүрээгүй хүүхдүүд. Мөн найман хүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн бол долоон хүний шарх амь насанд халтай болохыг хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Канзас Сити хотын цагдаа нар баярын жагсаалын үеэр халдлага үйлдсэн гэж сэжиглэн гурван хүнийг баривчлан саатуулсан байна. Одоогоор уг хэргийг ямар сэдэлтэйгээр үйлдсэн нь тодорхойгүй байгаа боловч терроризмын гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа аж. Хотын цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж цагдаагийн ахмад Стэси Грэйвс мэдэгджээ. Уг хэрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл, зураг бичлэг байвал мөрдөн шалгах ажиллагаанд тусалж, цагдаа нарт илгээхийг иргэдээс хүсэж байна.

Канзас хотод болсон халдлагатай холбогдуулан Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийлээ. Уг хэргийг шалгахад Цагаан ордон хотын захиргааны ажилтнуудад тусална гэжээ. Мөн Super Bowl тэмцээнийг зохион байгуулагчид болон тамирчид болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.

АНУ-д галт зэвсгээр үйлдэгдэж буй халдлагыг бууруулахын тулд галт зэвсэг эзэмших хуулийг чангатгах тухай яригдсаар байдаг. Тэр дундаа Миссуригийн галт зэвсгийн хууль нь бусад мужтай харьцуулахад сул гэж үздэг. Галт зэвсгийн хуулийн хэрэгжилтээр АНУ-ын бусад мужуудаас 38 дугаарт бичигддэг гэсэн судалгаа бий. Мөн галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг хамгийн их гардаг мужуудын нэг юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ