Жо Байден Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр ирэх даваа гаргаас хэрэгжинэ гэж үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийг даваа гарагт Нью-Йорк хотод ажиллах үеэр гал зогсоох хэлэлцээр хэзээ эхлэх боломжтой талаар сэтгүүлчид асуусан юм.
Байден “Галын зогсоох тохиролцоонд хүрэхэд тун ойртсон гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх маань хэлсэн. Ирэх даваа гариг гэхэд бид гал зогсоох болно гэж найдаж байна" хэмээн хариулсан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израилийн засгийн газар барьцаалагдсан хүмүүсийг сулласны хариуд байлдааны ажиллагааг хэдэн долоо хоногоор түр зогсоох хэлэлцээрийн нөхцөлийг баталсан.
Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Израилийн довтолгооны улмаас 30 000 орчим хүн амиа алдаад байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.