07 сарын 27, Бямба

Украин руу цэргээ илгээх талаар Европын удирдагчид санал нэгдсэнгүй

Бусад
5 сарын өмнө
Украин руу цэргээ илгээх талаар Европын удирдагчид санал нэгдсэнгүй

Украин руу цэргээ илгээх талаар Европын холбооны түвшинд ерөнхий шийдвэр гараагүй гэж ЕХ-ны гадаад бодлогын төлөөлөгч Петер Стано мэдэгдэв.

Түүний хэлснээр, Украин руу цэргээ оруулах асуудал нь ЕХ-ны орнуудын хариуцлага, бүрэн эрхт шийдвэр юм.

“Европын холбооны түвшинд Украин руу цэргээ илгээх шийдвэр гараагүй байна. Харин цэрэг зэвсгээр хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал бол гишүүн орнуудын бие даасан шийдвэр” гэж Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын Петер Стано мэдэгдлээ .

Үүний өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парист хийлгэсэн  хэвлэлийн бага хурал дээр барууны орнууд Украинд хуурай замын цэрэг илгээх боломж байгааг хэлсэн. Гэвч түүний санааг НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид няцаасан байна. Гэхдээ Европын холбоо дунд болон холын тусгалын пуужин нийлүүлэх эвсэл байгуулахаар тохиролцжээ.

Чех, Польшийн Ерөнхий сайд нар Украин руу цэргээ илгээх бодолгүй байна гэсэн бол Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон Украинд цэрэг оруулах асуудлыг чухал биш гэлээ. Мөн Германы канцлер Олаф Шольц барууны орнууд Украин руу цэргээ илгээх төлөвлөгөө байхгүй гэдгийг баталлаа. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ