07 сарын 27, Бямба

БНСУ-д төрөлт түүхэн доод хэмжээнд хүрэв

Өмнөд Солонгос
5 сарын өмнө
БНСУ-д төрөлт түүхэн доод хэмжээнд хүрэв

БНСУ-д 2023 онд төрөлт түүхэн доод хэмжээнд хүрч, нэг эмэгтэйд 0.78 төрөлт ногдож байна. Дэлхийд төрөлтөөр хамгийн доод үзүүлэлттэй орон болоод буй Өмнөд Солонгост 2022 оны статистикаар нэг эмэгтэйд 0.72 төрөлт ногдож байв. Хүн амын өсөлтийг тогтвортой барихад нэг эмэгтэйд дунджаар 2.1 төрөлт ногдох стандарт бий.

2018 оноос хойш БНСУ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудаас нэг эмэгтэйд ногдох төрөлтөөр хамгийн доод үзүүлэлтэй цорын ганц улсаар тодроод байгаа билээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний хүйсийн ялгаа хамгийн өндөр гишүүн орон юм. Солонгос эмэгтэйчүүд эрчүүдийн дундаж орлогын гуравны хоёртой тэнцэх хэмжээний цалин, хөлс авдаг байна.

Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Чон Жэхүний ярьснаар, БНСУ-д хүүхдээ асран, хүмүүжүүлэх үүрэг эмэгтэйчүүдэд ногддог тул эмэгтэйчүүд карьер хийж чаддаггүй. Хүн ам зүйн хямрал тус улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн халамжийн тогтолцооны гол эрсдэл болоод байна. Судалгаанаас үзвэл, БНСУ-ын хүн ам энэ зууны сүүлээр одоогийн 51 саяас хоёр дахин буурахаар байна. Шинжээчдийн үзэж буйгаар, тус улсын хүн ам зүйн асуудлын гол шалтгаан нь орон сууц, амьдралын өртөг өндөр байгаатай холбоотой гэнэ. 

Зүүн Азийн эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад төрөлт буурч байна. Японд найман жил дараалан төрөлт буурч байгаа юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ