07 сарын 27, Бямба

NATO Украинд цэрэг илгээвэл цөмийн дайн эхлэх эрсдэлтэйг Путин анхааруулав

Орос
5 сарын өмнө
NATO Украинд цэрэг илгээвэл цөмийн дайн эхлэх эрсдэлтэйг Путин анхааруулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу Парламентдаа жил тутмын илгээлтээ хүргэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр тавьдаг илтгэл боллоо. Тэрбээр Украинд явуулж буй дайнаа ОХУ-ын тусгаар тогтнолыг хамгаалах зорилготой гэж онцлов.

Владимир Путин NATO-д хандан Украинд туслалцаа үзүүлэх зорилгоор цэрэг илгээвэл цөмийн зөрчилдөөнд хүргэх эрсдэлтэйг анхаарууллаа. Мөн “Барууны орнууд дахь байг устгах чадалтай зэвсэг бидэнд бий” хэмээн мэдэгджээ. Зэвсгийн хангамжаа нэмэгдүүлэхгүй бол ОХУ-ын арми энэ зун гэхэд хамгаалалтыг нь сэтлэн орж ирэх магадлалтай байгааг Киев анхааруулаад байгаа юм.

Түүнчлэн Владимир Путин илтгэлдээ “ОХУ эдийн засгийн хоригийг амжилттай даван туулж, удахгүй худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвдүгээрт орохоор байгаа”-г зарлалаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин

“NATO дорно зүгт дараагийн тэлэлтээ хийж, Швед, Финланд улс тус холбоонд нэгдэж байгаатай холбоотойгоор үүсэх аюул заналыг саармагжуулахад барууны стратегийн чиглэлд бүлгүүдийг хүчирхэгжүүлэх нь туйлын чухал байна. Барууны орнууд Украин, Ойрх Дорнод болон дэлхийн бусад бүс нутагт зөрчилдөөн үүсгэсэн ч худал ярьсаар байна.

Харин одоо тэд ичгүүргүйгээр ОХУ Европ руу довтлох гэж байна гэж ярьж байна. Хэдий тийм боловч бид үүнийг ямар ч утгагүй яриа гэдгийг мэдэж байгаа. Үүнтэй зэрэгцээд тэд өөрсдөө манай бүс нутаг руу довтлохоор байгаа онилж, хамгийн эгзэгтэй гэж бодсон бүсээ сонгож, хорлон сүйтгэх талаар бодож байна.

Тэд мөн NATO-гийн гишүүн орнуудаас Украинд цэргийн хүч илгээх талаар ярьж эхэллээ. Гэхдээ цэргийн хүчээ бидний нутаг дэвсгэрт оруулж байсан улс орнуудад ямар хувь заяа тохиосныг бид санаж байгаа. Харин энэ удаад боломжит халдан довтлогчид илүү гашуун үр дагавар амсах болно” гэж мэдэгдлээ.

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Ами.
[172.71.218.210]
5 сарын өмнө
Хүний нутаг руу түрэмгийлж орчихоод эх орноо хамгаалж байна гэнэ, энэ худалч. Үүнд нь зөвхөн оросууд л итгэх биз ээ.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ