07 сарын 27, Бямба

Газ хотод тусламжийн цуваа ирэх үед хэт бөөгнөрөл үүсэж 112 хүн нас баржээ

Бусад
5 сарын өмнө
Газ хотод тусламжийн цуваа ирэх үед хэт бөөгнөрөл үүсэж 112 хүн нас баржээ

Газ хотын баруун урд хэсэгт пүрэв гарагийн өглөө хоол хүнс ачсан тусламжийн цуваа орсон. Гэвч цуваа ирэх үед тэнд Газын иргэд цуваа руу дайрч, хэт бөөгнөрөл үүсгэсний улмаас 112 хүн нас барж, 760 орчим хүн гэмтэж шархаджээ.

Уг ослын талаар эх сурвалжууд харилцан адилгүй мэдээлэл өгч байна. Тухайлбал Газ дахь эрүүл мэндийн газраас палестинчуудыг тусламжийн цуваа руу шавах үед Израилийн армийн цэргүүд гал нээж олон хүний аминд хүрсэн гэжээ. Харин Израилийн талаас хэт бөөгнөрөл үүсэж цуваа руу дайрсан хүмүүст сануулга өгөх үүднээс цувааны дэргэд байсан танкнаас анхааруулах дохио өгч гал нээсэн бөгөөд хэн нэгнийг шууд онилоогүй гэсэн тайлбарыг өгч байна.

Газад ийнхүү Палестины 100 гаруй иргэн тодорхойгүй шалтгааны улмаас амь үрэгдсэн явдлын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зарлаж, пүрэв гарагийн шөнө хаалттай хуралджээ. 

Арабын нэгдсэн Эмират улс тусгай баг томилж пүрэв гарагийн өглөө гарсан хэргийг мөрдөн шалгах хүсэлтийг тавьж байна. Харин Газад түр гал зогсоох хэлэлцээр байгуулахад гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг явдлын дараа хэлэлцээр байгуулах яриа хэлцэл улам түвэгтэй болно гэдгийг анхааруулжээ.

Хэдийгээр Израил хоол хүнс олж авахын төлөө цуваа руу үй олноороо дайрсан палестинчууд руу гал нээж хороогоогүй гэж мэдэгдсэн ч Газ дахь Аль-Авда эмнэлгийн захирал Мохаммед Салха гэмтэж шархадсан 161 хүнийг эмчилсний ихэнх нь бууны суманд оногдсон байсан гэжээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ