05 сарын 06, Даваа

Цагаан ордон $300 саяын зэр зэвсэг Украинд илгээх шийдвэрийг гаргалаа

АНУ
1 сарын өмнө
Цагаан ордон $300 саяын зэр зэвсэг Украинд илгээх шийдвэрийг гаргалаа

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр өөрийн эрх мэдлийн хүрээнд $300 саяын үнэ бүхий зэр зэвсгийг Украинд илгээх гэнэтийн шийдвэр гаргалаа.

Үүнээс том буюу $60 тэрбумын тусламжийн багц Конгресст саатаад байгаа. Сенатын танхим уг багцыг дэмжсэн бол Төлөөлөгчдийн танхим дахь Трампын холбоотон Бүгд Найрамдахчууд хэлэлцүүлэхийг хойшлуулсаар байна.

Өчигдөр зарласан багц нь сүүлийн бараг гурван сарын хугацаанд АНУ-аас Украинд үзүүлсэн анхны тусламж болж байгаа юм.

“Энэ тусламж Украины армийг зэр зэвсгийн нөөцгүй болохоос сэргийлж чадахгүй. Богино хугацаанд хомсдолыг нөхөх зорилготой” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Украинаас гадна Израиль, Тайваньд үзүүлэх зэвсгийн тусламжийг багтаасан томоохон төсвийг баталж өгөхийг Цагаан ордон хэдэн сарын турш Конгресст уриалж байгаа.

Трампын холбоотон болох Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон уг тусламжийг хэлэлцэхээс татгалзсаар байна.

Ингэхдээ Сенатын дэмжсэн хувилбарыг бус, өөрийн санаачилсан хувилбарыг зөвхөн АНУ-ын цагаачлалын системтэй холбоотой төсвийг баталсны дараа хэлэлцэхээ мэдэгдээд байгаа юм.

Өчигдөр Польшийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг Цагаан ордонд ерөнхийлөгч Жо Байден хүлээж авч уулзсан нь Украины тэмцлийг дэмжих зорилготой байлаа.

Өчигдөр бас Дани улсын засгийн газар $336 саяын үнэ бүхий сум, их бууг Украинд илгээх шийдвэрийг зарлажээ.

 

Эх сурвалж: BBC

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ