04 сарын 27, Бямба

Крокус театрт амиа алдсан 137 хүний 3 нь хүүхэд байжээ

Орос
1 сарын өмнө
Крокус театрт амиа алдсан 137 хүний 3 нь хүүхэд байжээ

Москва хотын Крокус дүүргийн концертын танхимд террорист халдлага гарч алан хядагчид 137 хүний амь насанд хүрсэн ба тэдний гурав нь хүүхэд байжээ.

Өчигдөр /03.24/ ард иргэд эмгэнэл илэрхийлэхээр эмгэнэлт хэрэг гарсан барилгын гадна цуглаж цэцэг өргөсөн байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, ням гаргийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан юм.


ДАРААХ ДӨРВӨН АЛАН ХЯДАГЧИЙГ БАРИВЧЛААД БАЙНА

Зэвсэглэсэн гэмт этгээдүүд болох Далержон Мирзоев, Саидакрами Муродали Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов нарыг баривчлаад байна.

Тэднийг Исламын улс бүлэглэлийнхэн гэж үзэж байгаа ч Оросын эрх баригчид нотлох баримтгүйгээр Украины оролцоо гэж мэдэгдэхэд Киевийн зүгээс энэ мэдэгдлийг няцаан, энэхүү хэрэгт оролцоогүй гэжээ.

Баривчлагдсан алан хядагчидБаривчлагдсан алан хядагчид

Далержон Мирзоев: 32 настай тэрээр хамгийн эхэнд баривчлагдсан. Тажикистан иргэн Мирзоев Оросын өмнөд хэсгийн Сибирийн Новосибирск хотод гурван сарын хугацаанд түр бүртгэлтэй байсан ч хугацаа нь дууссан.

Саидакрами Рачабализода: 1994 онд төрсөн тэр хоёр дахь яллагдагчаар татагдсан, ОХУ-ын бүртгэлийн бичиг баримт байгаа гэж шүүхэд мэдүүлсэн. Тэрээр орчуулагчийн тусламжтайгаар мэдүүлгээ өгсөн байна.

Шамсидин Фаридуни: 1998 онд Тажикстанд төрсөн, Төв Азийн улсын иргэн. Фаридуни ОХУ-ын Подольск хотын нэгэн үйлдвэрт албан ёсоор ажиллаж байсан бөгөөд Красногорск хотод бүртгэлтэй байсан.

Мухаммадсобер Файзов: 2004 онд төрсөн тэрбээр тэргэнцэр дээр суусан, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан бөгөөд шүүх хуралдаанд эмчийн хамт ирсэн нь Москва хотын шүүхийн Telegram-д хуваалцсан бичлэгээс харагдана. Файзов түр ажилгүй байсан бөгөөд өмнө нь Москвагаас зүүн хойд зүгт орших Иваново хотод үсчний газар ажилладаг, тус хотод бүртгэлтэй байсан. /эх сурвалж: РИА Новости/

Эх сурвалж: CNN

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ