04 сарын 30, Мягмар

Израиль улс холбоотнуудынхаа хамт Ираны 300 гаруй пуужин,нисгэгчгүй онгоцыг устгаснаа зарлав

Бусад
15 өдрийн өмнө
Израиль улс холбоотнуудынхаа хамт Ираны 300 гаруй пуужин,нисгэгчгүй онгоцыг устгаснаа зарлав

Бямба гарагт Иран улс анх удаагаа өөрийн газар нутгаас Израиль улс руу агаарын томоохон довтолгоо явуулсан билээ.

Энэ нь дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газарт нь халдсаны хариу арга хэмжээ байлаа.

Ираны талаас нийтдээ 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцыг таван цагийн турш харвасны ихэнхийг өөрийн нутаг дэвсгэрт хүрэхээс өмнө устгаж чадсанаа Израилийн эрх баригчид Ням гарагт зарлажээ.

Израилийн нутаг дэвсгэр хүртэл Ираны зэвсэг харвасан хамгийн ойр цэг 1,770 км орчим зайтай байсан юм.

Тэгвэл эдгээр зэвсгийн 99 хувийг холбоотнуудынхаа хамтаар устгаж чадсаныг Израилийн арми өчигдөр зарлажээ.

Цөөн хэсэг нь Израилийн нутагт хүрсэн ч ноцтой хохирол учруулж чадаагүй байна.

Нийтдээ 170 орчим нисгэгчгүй онгоц, 30 гаруй далавчит пуужин, 120 гаруй баллистик пуужинг Ираны талаас Израилийн зүгт харважээ.

Эдгээрийн 70 гаруй нисгэгчгүй онгоц, гурван баллистик пуужинг АНУ-ын тэнгисийн хөлөг, нисэх онгоцноос амдаж устгасан тухай Вашингтоноос мэдээлсэн байна.

Гэхдээ яг ямар зэвсэг ашигласан талаараа дэлгэрүүлээгүй юм.

Харин Пентагоны эх сурвалжийн мэдээлснээр Газрын дундад тэнгист байрлаж байсан АНУ-ын хоёр хөлөг онгоцноос харвасан Aegis пуужин Ираны гурван баллистик пуужинг замд нь устгасан байна.

“Израилийн хамгаалалтыг дэмжихийн тулд АНУ-ын арми өнгөрсөн долоо хоногт нисэх онгоц болон баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийг бүс нутагт шилжүүлээд байсан юм. Үүний үр дүнд, бас манай алба хаагчдын онцгой ур чадварын үр дүнд бид бараг бүх пуужин, нисгэгчгүй онгоцыг устгаж чадлаа” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгджээ.

Ираны довтолгоог таслан зогсооход Их Британи, Франц улсуудын зэвсэгт хүчин оролцсоныг Израилийн тал өчигдөр бас мэдээлсэн байна.

“Бид өнгөрсөн шөнө АНУ, Их Британи, Францын талтай нягт хамтран ажилласан. Уг хамтын ажиллагаа үргэлж ойр нягт байдаг ч энэ удаа ер бусын байдлаар илэрлээ” гэж Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем хамгийн шилдэгт тооцогддог.

Уг системийн суурь нь Iron Dome (Төмөр Дээвэр) нэртэй пуужингийн алсын довтолгооноос хамгаалах систем юм. Одоо Израилийн нутаг дэвсгэрт 10 ширхэг ийм систем ажиллаж байдаг.

Дараагийн түвшинд David’s Sling (Давидын Дүүгүүр) нэртэй ойрын болон дунд тусгалын пуужингийн хамгаалах систем ажилладаг.

Үүний дараагийн түвшинд АНУ-тай хамтран хөгжүүлсэн Arrow 2, Arrow 3 баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд ажилладаг байна. Arrow 2 систем баллистик пуужингийн довтолгоог төгсгөлийн шатанд нь буюу агаар мандлын дээд давхаргаас бай руугаа чиглэх үед мэдэрч, таслан зогсоох систем юм.

Arrow 3 нь үүнээс өмнөх шатанд буюу баллистик пуужинг сансрын уудамд байхад нь устгадаг систем ажээ.

Эдгээрээс гадна далавчит пуужин, нисгэгчгүй онгоцыг агаараас устгах зориулалттай зэвсгээр тоноглосон сөнөөгч нисэх онгоцнуудыг Израилийн арми ашигладаг.

Ням гарагт Израилийн армийн нийтэлсэн гэрэл зурагт үүргээ гүйцэтгээд бааздаа буцаж ирж буй F-35, F-15 сөнөөгч нисэх онгоцнуудыг харуулсан байна.

 

Эх сурвалж: CNN

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ