05 сарын 02, Пүрэв

Индонезийн Руанг галт уул дэлбэрч ойролцоох суурьшлын бүсээс иргэдийг нүүлгэж эхэллээ

Бусад
13 өдрийн өмнө
Индонезийн Руанг галт уул дэлбэрч ойролцоох суурьшлын бүсээс иргэдийг нүүлгэж эхэллээ

Индонез улсын Умард Сулавеси муж дахь Руанг галт уул мягмар гарагт идэвхжсэнээс хойш өнөөдрийг хүртэл таван удаа дэлбэрчээ.

Галт уул оргилж эхэлснээс хойш тэнгэрт 1600 метр орчим өндөр утаа уугиж ойролцоох суурьшлын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Мөн тус галт уулаас 100 км-т байдаг Манадо хотын Сэм Ратуланги олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 24 цагийн хугацаанд зогсоожээ. Учир нь галт уулаас цацагдаж байгаа үнс нурам, утаа онгоц нисэх үзэгдэх орчныг хязгаарлаж болзошгүй байна.

Албаны хүмүүсийн санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл нь галт уул далай тэнгисийн ус руу нуран орж болзошгүй байна. Хэрэв тэгвэл цунами үүсэж болзошгүй гэдгийг анхаарууллаа.

Ийм явдал 1871 онд тохиолдож байв. Тиймээс галт уулын зүүн хойд талд орших Тагуландан арлын оршин суугчдыг мөн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

2018 онд Индонез улсад Анак Кракатау нэртэй галт уул дэлбэрч нурсан хэсэг нь далай тэнгисийн ус руу унаж цунамийн давлагаа үүсч байсан. Улмаар Суматрта болон Жава мужийн эргийн оршин суугчид цунамид өртөж 430 хүн амь эрсдэж байжээ.

Далайн түвшнээс дээш 725 метр өндөрт байдаг галт уулын идэвхжил цаашид улам нэмэгдэхээр байгааг анхаарууллаа. Тиймээс гуравдугаар түвшний түгшүүр зарласан байснаа дөрөвдүгээр түвшин болж нэмэгдүүлжээ. Мөн галт уулын эргэн тойрон дөрвөн км-т хөл хорио тогтоосон байсныг зургаан км болгож өргөжүүлсэн.

Одоогоор галт уулын дэлбэрэлтийн улмаас хүн гэмтэж бэртсэн, нас барсан тохиолдол гараагүй.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ