04 сарын 25, Пүрэв

Токио-2020 олимпийн наадмын 21 эрх аваад байна

Бусад
3 жилийн өмнө
Токио-2020 олимпийн наадмын 21 эрх аваад байна

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадам хөшигөө нээхэд 99 хоног үлдээд байна. Манай тамирчдын хувьд яг өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин /үүнд 3×3 сагсан бөмбөг эмэгтэй багийн 4 тамирчин багтаж байна/ оролцохоор эрхээ аваад байна. Гэхдээ манай спорт сонирхогчдын хувьд удахгүй болох “Токио-2020” олимпийн наадам урд өмнөх олимпийн наадмуудаас онцлогтой болно. Учир нь Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх бол ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх удаагаа олимпийн наадамд оролцох эрхээ халааслаад байгаа юм. Түүнчлэн манай тамирчид цаашдаа олимпийн эрхийн оноо авах олон улсын хуваарьт тэмцээндүүдээ оролцох бөгөөд ингэснээр “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох тамирчдын тоо нэмэгдэх юм.

Ингээд Токио-2020 олимпийн наадамд оролцох эрхээ авсан спортын төрөл болон тамирчдын талаархи тойм мэдээллийг хүргэе. 

Буудлагын спортын тамирчдын хувьд олимпийн эрхийн оноо авах тэмцээн нь дууссан бөгөөд дөрвөн тамирчнаа Токиод илгээх бол боксын төрөлд эцсийн байдлаар гурван ширэн бээлийтэн олимпод нударга зөрүүлнэ. Түүнчлэн марафончид одоогоор гурван эрхийг аваад байгаа бол чөлөөт бөхийн тамирчид боломжит 12 эрхээс өнөөдрийн байдлаар долоог нь аваад байгаа юм. Тэд ирэх тавдугаар сард Болгарын Софи хотноо олимпийн эрхийн сүүлийн тэмцээн болох дэлхийн тэмцээнээс үлдсэн эрхүүдээ авахаар зорьж буй юм.

Харин усанд сэлэлтийн тамирчдын хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг олимпийн эрхийг нэмэх нь тодорхой. Учир нь манай тамирчдаас 2019 оны ДАШТ-д оролцсон эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, нийт дөрвөн тамирчнаас Олон улсын усанд сэлэлтийн холбоо буюу FINA-гаас олимпод оролцох урилгыг илгээх юм. Ингэснээр 2019 оны ДАШТ-д оролцсон ОУХМ Мягмарын Дэлгэрхүү, Гүнсэнноровын Занданбал, Батбаярын Энххүслэн, Хуягбаатарын Энхзул нарын хэн нь олимпод оролцохыг FINA ирэх сард шийдвэрлэнэ. Түүнчлэн манай улсаас сүүлийн дөрвөн олимпод дараалан медаль хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ баг авч болох 14 олимпийн эрхээс 12-ыг нь авах боломжтой. Тэдэнд олимпийн өмнө ОХУ-ын Казаньд Гранд Слам, Унгарын Будапештэд ДАШТ-үүд хүлээж байна. Эдгээр тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF олимпод оролцох боломжтой бөхчүүдийн чансааг эцэслэн гаргах бөгөөд ингэснээр тухайн улс аль жинд ямар тамирчнаа оролцуулахаа шийдвэрлэнэ.

Мөн энэ цаг мөчид хүндийг өргөлт, тэквондогийн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор хилийн чинадыг зориод байна. Хүндийг өргөлтийнхөн Узбекистаны Ташкент хотноо очоод байгаа бол тэквондочид Кыргызстаны Бишкект хамтарсан бэлтгэлээ базаагаад Йорданы Аманд олимпийн эрхийн тэмцээндээ оролцоно. Харин 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Австри, Унгарт олимпийн эрхийн тэмцээнд оролцоно. Тэд Хандгайт дахь олимп баазад олимпод оролцох эмэгтэй багийн хамт бэлтгэлээ базааж байна. Сонирхуулахад түүхэндээ багийн төрлөөр анхлан олимпийн эрх авсан эмэгтэй шигшээ баг долоон тамирчинтайгаар бэлтгэлээ базааж байгаа бөгөөд үүнээс дөрвөн тамирчин нь Токиог зорих юм.

Токио-2020 зуны олимпийн XXXII наадамд оролцохоор TEAM MONGOLIA эрх өвөртлөөд байгаа тамирчидаа танилцуулъя.

ЧӨЛӨӨТ БӨХ

Эрэгтэй

1. Т.Тулга 65 кг

2. М.Лхагвагэрэл 125 кг

Эмэгтэй

3. Ц.Намуунцэцэг 50 кг

4. Б.Болортуяа 53 кг

5. Б.Хонгорзул 57 кг

6. С.Батцэцэг 68 кг

7. О.Бурмаа 76 кг

БОКС

Эрэгтэй

8. Э.Цэндбаатар 57 кг.

9. Б.Чинзориг 63 кг

Эмэгтэй

10. Н.Мягмаржаргал (эм) 68 кг.

БАЙТ ХАРВАА

11. Б.Отгонболд 

БУУДЛАГА

Эрэгтэй

12. Э.Даваахүү /Гар буу/

Эмэгтэй

13. О.Гүндэгмаа /Гар буу/

14. Ц.Анударь /Гар буу/

15. О.Есүгэн /Урт буу/

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Эрэгтэй

16. Э.Лхагвасүрэн

Эмэгтэй

17. Б. Болор-Эрдэнэ

ХӨНГӨН АТЛЕТИК

Эрэгтэй

18. Б.Сэр-Од

19. Б.Бямбажав

Эмэгтэй

20. Б.Мөнхзаяа 

САГСАН БӨМБӨГ

21. 3×3 сагсан бөмбөг эмэгтэй баг/4 тамирчин/

Эх сурвалж: МҮОХ

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ