03 сарын 29, Баасан

Монголын 8 боксчин медалийн болзол хангаад байна

Бусад
2 жилийн өмнө
Монголын 8 боксчин медалийн болзол хангаад байна

Чех улсын Усти-над-Лабем хотод эрэгтэй, эмэгтэй боксчдын уламжлалт "Гран при" олон улсын 51 дэх удаагийн тэмцээнд оролцож байгаа Монголын 8 боксчин медалийн болзол хангаад, цааш медалийн өнгөө хувиргах тулалдаан хийхээр болжээ.

Эрэгтэй тамирчид:

  • 52 кг-ын жинд Хархүүгийн Энхмандах энэ сарын 6-ны үдэш медалийн төлөө Италийн Мануель Фабрицио Каппайтай тулан ялж,  хагас шигшээд Германы Гоман Кристофертэй өнөөдөр тулалдана.
  • Азийн аваргын хүрэл медальт Хархүүгийн Энх-Амар 56 кг-д медалийн төлөө Унгарын Габор Вирбантай тоглон 2-р үед хүнд цохилтоор 3 тоолуулж, төгсгөлийн раундад мөн 2 тоолуулж өрсөлдөгчийн дасгалжуулагч татгалзсанаар ялалт байгуулан, хагас шигшээд Швейцарын Ангело Пенатай тоглохоор болов.
  • Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр 63 кг-д хагас финалд Унгарын Ричард Ковачтай хүч үзнэ.
  • Армийн дэлхийн аварга Баатарсүхийн Чинзориг 63 кг-д медалийн төлөө Германы Давид Гвеоркиантай тоглон ялснаар хагас шигшээд Риогийн олимпын наадмын мөнгө, 2017 оны Хамбургийн дэлхийн аварга францын Оумиха Софианетэй өнөөдөр тулалдахаар болов. 
  • ОУХМ Баттөмөрийн Мишээлт 69 кг-д медалийн төлөө Словакийн Мариан Мисалког ялж, хагас шигшээд Иорданы Обада Мохаммад Мустафа Алкасбехтэй хүч үзнэ.
  • ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ 75 кг-д эхний даваанд Финландын Абдилрасоон Мухаммадыг, медалийн төлөө Чехийн Бартл Милоштой тулан тус тус ялснаар хагас шигшээд Словак, Испанийн тамирчдын хэн ялсантай нь тулалдах юм.

Эмэгтэй тамирчид:

  • ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 51 кг-д медалийн төлөө Польшийн Виктория Рогалинскаг ялж, хагас шигшээд Швед, Украины тамирчдын хэн ялсантай хүчээ сорино.
  • Оюунцэцэгийн Есүгэн 57 кг-д эхний тулаанд Швейцарийн Сандра Бруггерийг ялж, медалийн төлөө Шведийн Тоур Степаниег мөн ялснаар хагас шигшээд Чехийн Каваждова Катеринатай тулалдахаар болов. 

Мөн ОУХМ Монхорын Намуун 60 кг-д Польшийн Анета Региелскад ялагдаж тэмцээнээ дуусгажээ. Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагчаар Ж.Энхтөр, А.Гантулга, Б.Пүрэв-Очир нар ажиллаж байна.   

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ