03 сарын 29, Баасан

“Pfizer”, “BioNTech” Олимпын наадамд зориулан вакцин хандивлана

Бусад
2 жилийн өмнө
“Pfizer”, “BioNTech” Олимпын наадамд зориулан вакцин хандивлана
“Pfizer”, “BioNTech” Олимпын наадамд зориулан вакцин хандивлана

ТОКИО. /NHK/. АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани энэ онд болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдад “COVID-19”-ийн вакцин хандивлахаар боллоо гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв.

“Бид тус хоёр компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд вакциныг Үндэсний олимп, паралимпын хороодоор дамжуулан түгээнэ” гэж ОУОХ пүрэв гарагт мэдээлжээ. Үндэсний олимпын хороодоос ирсэн санал хүсэлтээс үзэхэд Олимпын наадамд оролцогчдын дийлэнх нь Японд ирэхээсээ өмнө вакцинжуулалтад хамрагдах төлөвтэй байгаа ажээ.

ОУОХ-ны мэдээлснээр, “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй саяхан утсаар ярих үеэрээ вакцин хандивлахыг санал болгожээ. Тэд өнгөрсөн сард ийнхүү ярьсан юм. Энэхүү яриа хэлэлцээний дараа Японы Засгийн газар ОУОХ-той холбогдох төлөвлөгөөний талаар хуралджээ.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах, “Энэхүү хандив нь “Токио-2020” Олимп, Паралимпын наадмыг аюулгүй зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм” хэмээн хэлээд, Олимпын наадамд оролцох тамирчид, төлөөлөгчдөд вакцин хийлгэхийг уриалсан байна. "Та бүхэн вакцин хийлгэснээр вакцинжуулалт нь зөвхөн хувь хүний эрүүл мэнд төдийгүй бусдын сайн сайхны төлөө болохыг тодотгон харуулна" гэдгийг тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ. 

"Энэхүү санаачилга нь дэлхий дахины тамирчдад наадамд оролцохоосоо өмнө вакцин хийлгэхэд хувь нэмрээ оруулна. Энэ нь наадмыг аюулгүй зохион байгуулахад ихээхэн ач холбогдолтой билээ. Японы Засгийн газар тамирчдыг вакцинжуулахад туслах чиглэлд хамтран ажиллах болно” гэж Японы Олимп, Паралимпын асуудал хариуцсан сайд Марүзава Тамаё сэтгүүлчдэд пүрэв гарагт мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ