05 сарын 05, Ням

Д.Дэлгэрням: Би тоглолтын өмнө нүдээ анин... ЭХ ОРНОО боддог

Сагсан бөмбөг
2 жилийн өмнө
Д.Дэлгэрням: Би тоглолтын өмнө нүдээ анин...  ЭХ ОРНОО боддог

(Olympic.com, 2021.5.24) Австри улсад болж байгаа олимпийн эрх авах тоглолтын үеэр Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Токио-2020 олимпод оролцох эрх авах боломжтой. Багийн ахлагч Даваасамбуугийн Дэлгэрням Olympics.com-д дэлгэрэнгүй ярилцлага өгч охидын багийн адил зуны олимпид оролцох эрх авах боломжийн тухай ярив.

Д.Дэлгэрням: “Би нутагаа санадаг, тэмцээн эхлэхээс өмнө нүдээ аниад эх орноо, гэрээ, морьдоо дотроо төсөөлөн боддог. Гэр орон, эх нутаг, уул толгод-маш олон уулс-морьд, ээж аавыгаа.” хэмээн Дэлгэрням ярьж байхдаа нүдээ аньж байв. Монголын тухай зураглал Токиогийн хурц гэрэлтэй нийлэн уусч байгаа байх.

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг охидын багийн адил олимпод оролцох эрх авбал та юу хийх вэ гэж асуухад Даваасамбуугийн Дэлгэрням “Уйлна” гэж хариулав.

Untitled 1_2

Австрийн Граз хотод 5 өдрийн турш болох олимпийн эрх олгох тэмцээнд оролцохоос өмнө Серб улсад бэлтгэл хийж байгаа Монгол улсын эрэгтэй багийн ахлагч “Токио 2020” буланд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Энэ нь олимпийн эрх олгох сүүлийн хоёр тэмцээний нэг бөгөөд Монголын эрэгтэй баг охидын багийнхаа адилаар 2021 онд хойшлогдон зохион байгуулагдах Токио-2020 олимпийн эрхээ авах боломжтой юм.  

гэж Дэлгэрням хэлээд хэрвээ олимпод оролцох эрхээ авбал юу хийх вэ гэхэд ” гэж хариулав.

Олимпийн эрх олгох тэмцээн

Хорин орны эрэгтэй, эмэгтэй багууд Токио-2020-д оролцох тус бүр гурван эрхийн төлөө өрсөлдөнө. Хэсгийн тоглолтууд шигшээ тоглолтоор үргэлжилж, эхэнд орсон гурван орон эрх авна. Сүүлийн тэмцээн Унгар улсын Дебресен хотод болж эрэгтэй эмэгтэй тус бүр нэг багт олимпод оролцох эрх олгох ба ингэснээр Японд болох олимпод хоорондоо өрсөлдөх нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг бүрдэх юм.

2019 онд тус бүр дөрвөн улсын эрэгтэй, эмэгтэй багийг тэдний үзүүлсэн амжилтын зэрэглэлд үндэслэн олимпод оролцуулахаар сонгосон. Монголын эмэгтэй баг үүнд багтсан нь тус улсаас олимпийн тоглолтод оролцох анхны баг тамирчид болж байна. Гурван сая хүнтэй жижиг орны хувьд энэ нь маш том амжилт юм.

“Манай орны хувьд онцлог жил болж байна. Багийн спортоор олимпод оролцох эрх бид авч чаддаггүй байсан. Харин 3х3-аар анх удаа боломжтой боллоо.” хэмээн Дэлгэрням хэлэв. “Манай эмэгтэй баг аль хэдийн олимпод оролцох болсон. Анх удаа болж байна, бид маш их баяртай байгаа, хүн бүр баярлаж бахдаж байна.”

“Манай эрэгтэй, эмэгтэй 2 баг маань аль аль нь амжилттай тоглож байгаад Монголчууд их баяртай байгаа” гэж Монголын 3х3 багийн төлөөлөгч, ярилцлагын орчуулгыг хийж өгсөн Готовын Бат хэлэв. “Тухайлбал, Серб улс маш сайн багтай. Гэвч зөвхөн эрэгтэй баг нь. Монголчууд эмэгтэй баг олимпод өрсөлдөх болсонд эрэгтэй баг нь өрсөлдөх болсон мэт адил баярлан дэмжиж байгаа. Бид 18-аас доош, 23-аас доош гэсэн насны ангилал бүрт сайн багуудтай. Эрэгтэй эмэгтэй аль алийг нь оролцуулдаг нь энэ спортод Монголчуудад дурлах шалтгаан болдог.”

Дэлгэрням өөрийн багийн гишүүдийг “маш ухаалаг нөхөрсөг залуус” гэж танилцуулаад, тэд Улаанбаатар хотод нэр хүндтэй, жирийн иргэд тэднийг хүндэтгэн мэндчилдэг гэв. Тэд бол Энхбатын Дөлгөөн (2017 оны Азийн цомын 3х3 тэмцээний шилдэг тоглогч болсон), Готовын Цэнгүүнбаяр, Нямдоржийн Ганбаатар, Энхтайваны Цэрэнбаатар нар юм. “Монголчууд маань биднийг маш дэмждэг. Бидэнтэй уулзаж ярилцахын зэрэгцээ таарсан үедээ дурсгал болгон бидэнтэй зургаа хамт авхуулдаг.”

“3х3 тэмцээн бидэнд бусад газар аялах боломж мөн олгодог.” хэмээн Бат хэлээд “өнгөрсөн 3-4 жилд бид юм.”    

Гудамжны спортоос Олимпийн наадамд

3х3 сагсан бөмбөгийн спорт огцом хөгжиж гудамжнаас олимпийн наадамд долоохон  жилийн дотор шилжин орсон бөгөөд Монголчууд энэ спортын хөгжилтэй хамт явж байна. Тэмцээн нь сагсан бөмбөгийн хагас талбайд явагддаг. Гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд хоорондоо өрсөлдөнө. Нэг сэлгэн тоглогчтой, энгийн сагсан бөмбөгийн дүрмийн 3 онооны шугамын гаднаас шидэж сагсанд оруулсан бөмбөг 2 оноо, дотроос оруулсан нь 1 оноо. Арван минутын тоглолтын дараа хамгийн өндөр оноо авсан эсхүл түрүүлж 21 оноо авсан баг нь хожино. 10 минутын тоглолтын дараа оноо тэнцвэл цаг сунгаж түрүүлж 2 оноо авсан баг хожино.

Энэ спорт маш хурдан, хурц учир Дэлгэрням дуртай байдаг байна. Ковид-19 цар тахлаас өмнө 3х3 тэмцээн хот суурин газарт баяр цэнгэл болж байгаа мэт зохион байгуулагдаж, дижэй (DJ) нар орчин үеийн хөгжим тоглуулж, хөгжөөн дэмжигчдийн шуугиан орилооноор дүүрэн байдаг байсан тул Монголд энэ спорт маш алдартай. Ялангуяа залуу үеийнхэн илүү сонирхдог. Тусгайлан зориулсан телевизийн сувагтай бөгөөд тэмцээнүүдийг дамжуулахад олон хүн анхааран үздэг байна.

“3х3 сонирхолтой спорт, богино хугацаанд их хурд гаргадаг...” гэж Дэлгэрням хэлээд “Биднийг олон улсын тавцанд өрсөлдөж байгааг үзэж харж буй залуу үеийнхэн энэ спортыг маш ихээр сонирхон тоглодог болсон.”

Манай эрэгтэй баг 2017 оны Азийн цомын эзэн болсон, 2018, 2019 онуудад шувтаргын тоглолтонд орсон ч Австралийн багт тухай бүр хожигдсон, “биднийг зөвхөн тэд л ялдаг” хэмээн Бат хошигнов.     

3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 2010 онд Сингапур улсад зохион байгуулагдсан Залуучуудын олимпийн спортод анх удаа багтахаас өмнөхөн Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) гудамжнаас хөгжсөн энэ спортын дүрмийг албан ёсоор хүлээн зөвшөөрч баталсан. Залуучуудын олимпийн спортын төрлөөс олимпийн наадамд шилжин орсон анхны спорт бөгөөд 2012 оноос хойш дэлхийн аваргын тэмцээн, клубуудын хоорондох дэлхийн тэмцээнүүд зохион байгуулагдах болсон.

Монголын эрэгтэй, эмэгтэй багууд тус бүрдээ 8 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд 5 дугаар сарын 26-ны Лхагва гаригт эхлэх Гразийн тэмцээнд тэдний эрэгтэй баг олимпийн эрхээ авах найдвар бий.

Түүх бүтээгдэв

Монголчууд 1964 оны Токиогийн олимпод анх оролцсоноос хойш 1984 оны Лос Анжелесийн олимпоос бусад нэг ч олимпийг алгасалгүй оролцсон. Гэхдээ дандаа ганцаарчилсан спортын төрөлд өрсөлддөг байсан.

Анх оролцсон Токиогийн олимпод Монголын 21 тамирчин 5 спортын төрлөөр оролцсон боловч нэг ч медаль аваагүй байна. Түүнээс хойш Сидней-2000 олимпоос бусад оролцсон бүх олимпоосоо медаль авчээ. Тэд  2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг жудо, бокс, буудлага, чөлөөт бөхийн төрөлд авсан байна.

2008 оны Бээжингийн олимп бол тэдний оргил нь байв. Найдангийн Түвшинбаяр, Энхбатын Бадар-Ууган нар жудо болон боксын спортоор алтан медаль авсан. Түвшинбаяр олимпын анхны алтан медаль авсан Монголын тамирчин хэмээн түүхэнд бичигдэх болсон. Тэрээр Бадар-Ууганаас 10 хоногийн өмнө алтан медаль авсан юм.

Дэлгэрням “Манай улсын хувьд олимпийн анхны алтан медаль авсан явдал бол асар том үйл явдал байв. Тэр үед Монголд маш том баяр болсон, би хүүхэд байсан, бүх хүн баярлаж, бид хийж чадна (хэлэх үедээ Дэлгэрням нударгаа атган дээш өргөв) гэж гэцгээж байсан.” гэв.

Бат “Монголын хувьд маш сонин үе байв. Учир нь Бээжингийн олимпийн өмнө 6 сарын сүүл, 7 сарын эхээр манай их хурлын сонгууль болсон. Сонгуультай холбоотой маргаан тэмцэл, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байдал хурцадсан байв. Гэтэл гэнэт нэг өдөр Олимпийн анхны алтан медаль авсан. Бүх Монголчууд үүнд маш их баярлацгааж эвлэлдэн нэгдсэн ... .” гэв.

Рио-2016 олимпийн үеэр Монголчуудын хувьд нэгэн өөр нөхцөл байдал гарсан даа. “Хэрвээ та санаж байгаа бол манай орны чөлөөт бөхийн тамирчинтай холбоотой нэг явдал болсон билээ. Барилдаан дуусахад гуравхан секунд үлдээд байхад тамирчин хүрэл медаль авчихлаа гээд баярлаж эхэлсэн. Гэтэл түүнд торгууль ноогдуулан өрсөлдөгчид нь оноо өгч тэрээр ялагдаж байв. Дасгалжуулагч нь маш их бухимдаж дэвжээн дээр хувцасаа тайлан сууж эсэргүүцэл үзүүлсэн, ... энэ удаа нөхцөл байдал арай өөр байх болов уу.” гэж Бат ярив.

Дэлгэрням үүнтэй санал нийлж, найзыгаа дэмжинэ, .

Коронавирусын нөлөө

Турк улсын газар нутгаас 2 дахин их газар нутагтай, хүн амын тал нь нийслэл Улаанбаатартаа амьдардаг, өргөн уудам, эрс тэс цаг ууртай, нүүдэлчин соёл уламжлалтай Монгол улсын хувьд Коронавируст цар тахлын хөл хорио, тусгаарлалт хийхэд хялбар гэж Дэлгэрням хэлэв. тэрээр багийн гишүүдийн хамт өнгөрсөн онд вакцинаа хийлгэсэн байна.

“Коронагийн хувьд мэдээж бүх хүнд л нөлөөлсөн. Тухайлбал, бүх спортын тэмцээнүүд, түүнчлэн олимп хүртэл хойшлогдсон, дотоодын болон олон улсын маш олон арга хэмжээнүүд цуцлагдсан. Миний бодлоор Монгол улс үүнийг харьцангуй гайгүй даван туулж байна.” гэж Бат хэллээ. “Засгийн газар дархлаажуулалтыг маш шуурхай зохион байгуулж буйд талархалтай байна. Миний мэдэж буйгаар насанд хүрэгчдийн хамгийн багадаа 85 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн, 1/3-д нь бүрэн вакцинжуулалт хийгдсэн байгаа, түүнчлэн манай олимпын баг тамирчид, мөн 3х3 багийн бид ч гэсэн астра-зеника вакциныг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийлгэсэн. Энэ нь гадагш аялахад нэмэр болж байна, удахгүй хилээ нээнэ гэж найдаж байна.”

Эх нутаг

Дэлгэрням өөрийн багийн хамт Улаанбаатарт бэлтгэлээ шаргуу хийдэг, сошиал медиагаар явж буй бичлэгээс харахад Улаанбаатарын хойно орших уулын энгэрт байрласан урт шатаар гүйж байгаа харагдсан.

“Бид далайн түвшнээс дээш 1,700 метрт өргөгдсөн спортын цогцолборт бэлтгэл хийдэг. Энэ нь тамирчдад өндөр газарт бэлтгэлээ базааж, бие бялдрын хувьд тэгш байх боломж олгодог.” гэж дасгалжуулагч Лувсандашийн Мягмаржав хэлэв.

“Өдөр бүр 6 цагийн бэлтгэл хийдэг. Өглөөд бөмбөг шидэлт, үдээс хойш хөдөлгөөн, биеийн хүчний дасгалуудыг хийдэг, Бямба, Ням гаригийн аль нэгэнд бид амардаг. Би хөдөө явах дуртай, манай гэр бүлийнхэн хотоос нэлээд хол хөдөө амьдардаг. Хөдөө очиж амрах их сайхан. Морь унах дуртай. Манай аав ээж 200 гаруй адуутай. Би хоёр настайгаасаа л морь унаж эхэлсэн.”

Дэлгэрням тэмцээнд орохоос өмнө нутгийнхаа зургийг харж эрч хүч авдаг байна.

 

 Untitled 2

0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Дамба
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Мөрөөдөл биелнээ
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ