04 сарын 25, Пүрэв

Гавьяат тамирчин М.Уранцэцэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ХҮРЭЛ медаль хүртэв

Жудо
2 жилийн өмнө
Гавьяат тамирчин М.Уранцэцэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ХҮРЭЛ медаль хүртэв

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодруулав.

 

Манай улсаас эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг жинд ОУХМ Л.Өнөболд нар барилдсан. Эмэгтэйчүүдийн -48кг жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогт 2021 Ташкентийн гранд сламын хүрэл медальт Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -60кг жинд анх удаагаа дэлхийн аваргад зодоглож буй залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Лхагважамцын Өнөболд эхний тойрогт 2018 оны Европын залуучуудын аварга Украйны Дилшот Халматовийг цэвэр, АНУ-ын Адонис Диазийг, Эквадорийн Ленин Пресиадо нарыг тус тус цэвэр ялж шөвгийн 4ийн төлөөх барилдаанд 2019 оны Абу Дабигийн гранд сламын алт, 2021 оны Тель Авивын гранд сламын хүрэл медальт Казахстаны Гусман Кыргызбаевт цэвэр ялагдснаар дагаж барилдахаар болсон юм. Дагах барилдаанд Азарбейжаны Карамат Хусейнов вазари үнэлгээгээр ялагдснаар шагналт 7 дугаар байрт шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөөд 2 дугаар тойрогт БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа. Улмаар олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн 4-н төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад цэвэр ялагдлаа.

Дагах барилдааныг 2020 оны европийн аварга, 2020 оны Дюссельдорф, 2021 оны Тель Авивын гранд сламын аварга Францын Ширин Боуклиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан бөгөөд хүрэл медалийн төлөө тус жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Косово улсын тамирчин Дистриа Красникиг хүнд хүчир барилдаан хийж нэмэлт цагт шүүгчдийн саналаар буулгаснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн Монголын жүдочдоос дэлхийн аваргаас 4 дэхь медалиа хүртсэн цорын ганц тамирчин болж нэрээ мөнхөллөө. Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид нэг хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/ нэг шагналт 7 дугаар байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 118 орноос 5 дугаар байрт жагсаж байна.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ