04 сарын 26, Баасан

Буудлагын тамирчин Ц.Анударь медалийн төлөө өрсөлдөхөд 1 оноо дутлаа

Бусад
2 жилийн өмнө
Буудлагын тамирчин Ц.Анударь медалийн төлөө өрсөлдөхөд 1 оноо дутлаа

 Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны буудлагын төрлийн  урьдчилсан шалгаруулалт өнөөдөр явагдаж шигшээ тэмцээнд оролцох 8 тамирчнаа шалгарууллаа. Энэ төрөлд Монгол улсыг төлөөлөн залуу тамирчин Ц.Анударь оролцсон юм. Тэрбээр 53 орны тамирчидтай өрсөлдөж, шилдэг 8-д ороход ганцхан оноо дутан 9 дүгээрт жагслаа.

 Залуу тамирчин маань тэмцээнд оролцсон сэтгэгдэлдээ “Миний хувьд өөрийгөө сайн буудсан гэж бодож байна. Миний контрол нэгдүгээр байранд орсон хүнээс нэгээр л дутуу байсан. Сүүлийнхээ 2-3 сумыг алдчихлаа. Багшгүй явж байсныг хэлэх үү. Тэмцээнд оролцож байхад өөрийнхөө хэдэд явж байгаагаа харах боломжгүй, гарч ирээд харахад 9 дээр таслуулсан байсан. Багштай байсан бол оноо самбараа хянаад, зөвлөж чиглүүлээд явсан бол зүгээр байх байлаа” гэж дурдсан юм. Мөн тэрээр Шүтэж биширдэг, дэлхийн тамирчидтай цуг буудна гэдэг нэр төрийн хэрэг байлаа хэмээн хэлж байв.

 Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны буудлагын төрөлд БНХАУ-ын Жиан Раншин 587 оноо, Грекийн А.Коракаки 585 оноо, ОХУ-ын В.Бацарашкина 582 оноо, БНХАУ-ын Лин Ю Мэй 579 оноо, Францын М.Ламоле 578 оноо, Болгарын А.Костадинова 578 оноо, Украины О.Костевич 577оноо, Францын С.Говервил 577оноогоор тус тус шигшээд шалгарсан байна. Манай улсын тамирчин Ц.Анударь 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 буудан нийт 576 оноо авсан юм.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ