03 сарын 19, Мягмар

"ТОКИО-2021" Олимптой холбоотой сонирхолтой баримт

Бусад
2 жилийн өмнө
"ТОКИО-2021" Олимптой холбоотой сонирхолтой баримт
  1. Япон улсын хүн ам 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 126,180,983 байна (НҮБ-ын сүүлийн үеийн мэдээллээс).
  2. Токио-2020 наадмын онцлох тэмдэг нь “ Олон талт онцлог ялгаатай байдлын нэгдэл нягтрал ” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд тус наадмын үеэр дэлхий дахины онцлог ялгаатай, олон талт хэвшилт байдлыг нэгэн дээвэр дор нэгтгэх гэсэн үзэл санааг түгээх чин хүсэл эрмэлзэлтэй.
  1. Токио-2021 олимпыг “Cэргээн босголт , бүтээн байгуулалтын наадам” хэмээн нэрлэсэн нь 2011 онд болсон Японы зүүн талын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Тохокү бүс нутгийг бүх талаар дэмжих зорилготой байлаа.
  1. “Токио-2021” Олимпын наадам болох цэнгэлдэх хүрээлэнг 1964 оны Токиогийн олимпын наадмын суурин дээр шинээр бүтээн байгуулсан.
  1. Боксын тэмцээн болж буй "Кокүгикан арена" ордон нь сүмо бөхийн барилдааны ордон юм.
  1. Тамирчдын тосгонд 26,000 ширхэг ор зассан ба бүх орыг дахин боловсруулсан түүхий эдээр бүтээсан байна.
  1. Олимпын медалийг хуучин гар утсыг дахин боловсруулж 5000 ширхэгийг урласан бол медаль гардуулах ёслолын индэрийг 24.5 тонн хаягдал хуванцараар бүтээжээ.
  1. Олимпийн түүхэнд анх удаа Япон улсаар аялах олимпын бамбарыг ус төрөгчөөр цэнэглэн асааж байв.
  1. “Токио-2021” олимпын наадамд каратэ, спорт авиралт, сёрфинг, скейтбординг, софтбол / бейсбол гэсэн таван спортийн төрөл шинээр багтсан.
  1. Олимпын наадамд анх удаа скейтбоүрдийн төрөл багтаж, гудамжны бa паркийн гэсэн 2 ангилалд аваргаа тодруулна.
  1. Афин-2004 наадмаас хойш Ямайкийн домогт ойрын зайн гүйгч Усайн Болтгүй анхны Олимп болно.
  1. Арван хоёр настай Сирийн тамирчин Хенд Заза ширээний теннисний төрлөөр оролцож олимпын наадмын хамгийн залуу тамирчнаар тодорлоо.
  1. Орчин үеийн олимпийн жүдо бөхийг Хёого мужийн уугуул доктор Жигоро Кано үндэслэжээ.
  1. Япон улс нь 1964 онд анх удаа олимпын наадам зохион байгуулж, талбайн эзэд нийт 29 медаль хүртсэний 16 нь алтан медаль байжээ.
  1. Токио-2020 олимпын наадамд 11,000 гаруй тамирчид оролцож байна. Наадамд оролцогчдын 48% нь эмэгтэй тамирчдаар бүрдсэнээр түүхэндээ анх удаа хүйсийн тэгш тэнцвэрийг хамгийн өндөр үзүүлэлтэд хүргэсэн олимпоор тодорлоо.

 

 

                                                                                        Зургийг: www.dreamstime.com сайтаас

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ