04 сарын 19, Баасан

Шөвгийн 8-д шалгарсан Сайед Моллай гэж хэн бэ?

Жудо
2 жилийн өмнө
Шөвгийн 8-д шалгарсан Сайед Моллай гэж хэн бэ?

 Энэ удаагийн Токиогын зуны Олимпд Монгол Улсыг төлөөлөн барилдаж буй Ираны алдарт бөх Дэлхийн аварга Жудо халк хочит Сайед Моллайн талаар онцолж байна.

  Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон байв. Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас зайлсхийж, барилдсан тохиолдолд албаар ялагддаг болсон байлаа.

Моллаей Саеид 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнөх амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө барилдсан юм. Тэрбээр тус тэмцээнд Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаев, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортье нарыг цэвэр ялаад байв.

 Гэвч түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд дасгалжуулагч уруу нь холбогдож Моллаей Саеидийг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой болоод байв. Хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж.

 Түүгээр ч үл барам түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Моллаей Саеидтай уулзан, дахин анхааруулсан гэдэг. Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ.

Хүнд байдалд орсон Моллаей Саеид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдсанаас гадна хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд ч мөн ялагджээ.

 ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьжээ. Тэмцээний дараа тэрээр нутаг буцалгүй буцалгүй Европ руу дүрвэсэн байна.  Германд түр орогнож байхдаа Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг ёсоор болгосон юм.

Алдарт тамирчин өнөөдөр Монгол улсын нэрийн өмнөөс Тив дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцон Монголын далбааг намируулсаар байна.

 

2
3
0
0
0
3
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ