05 сарын 04, Бямба

Ирэх жил “Brothers” илүү хүчтэй эргэн ирэх болно.

Сагсан бөмбөг
2 жилийн өмнө
Ирэх жил “Brothers” илүү хүчтэй эргэн ирэх болно.

Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монголын Сагсан Бөмбөгийн нэгдсэн “ДЭЭД ЛИГ”-ийн Playoffs-ын нэгдүгээр шатны шийдвэрлэх 5 дахь тоглолт болсон. Тус тоглолтонд үүссэн доорх тодорхой бус шалтгаанаадуус үүдэн бид тоглолтын хоёрдугаар хагасад талбайд гараагүй болно.

1. Playoffs шатанд шалгарсан найман багууд болон лигийн зохион байгуулах хороо, шүүгчидийн зөвлөл, мэргэжлийн зөвлөл нийлсэн техникийн зөвөлгөөнд гадаад шүүгчид шигшээ тоглолтын хоёр дугаар шатнаас эхэлж тоглолтыг шүүн явуулахаар болж энэхүү журамыг хэрэгжүүлхээр хэлэлцэж баталсан.


2. Гадаад шүүгчид 2 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Ирсэн даруйд нь шийдвэрлэх тав дахь тоглолтыг шүүн явуулах хүсэлтийг ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛ баг лигийг зохион байгуулах комисст хүргүүлж үүний дагуу лиг зохион байгуулах комисс манай багт санал хүргүүлсэн. Манай багийн зүгээс лигийн зохион байгуулах комисс, шүүгчидийн зөвлөл болон мэргэжлийн зөвлөлд анх гаргасан дүрэм болон Playoffs эхэлхэд баталсан журамаа дагах хүсэлтийг өгсөн. Энэ хүсэлтийг лигийн комиссарыг түр орлон гүйцэтгэгч Мөнхчулуун ерөнхий шүүгч Р.Цэвэгмид нарт мэдэгдэж шийдвэрлэх тоглолтонд баталсан дүрэм журамаа зөрчихгүй байхыг шаардсан. Гэвч тодорхой хариулт өгөхгүй байсаар тоглолт эхлэх цаг болж Спортын Төв Ордонд багууд болон үзэгчид цугларсан. Энэ хугацаанд лигийн комиссарын үүргийг орлон гүйцэтгэгч Мөнхчулуун “Дэлхийн аль ч лигт тухайн лигийн нэг ч тоглолтыг шүүж үзээгүй шүүгч ийм шийдвэрлэх чухал тоглолтонд шууд оролцох ямар ч боломжгүй гэдэг хариу өгч байв. Дээр нь лигт тогтоож буй системийн дагуу шүүгчидл бие даасан байдалтай байдаг ба шүүгчийн томилгоонд хөндлөнгөөс комиссар оролцох ямар ч эрхгүй юм."


Бид тоглолт эхлэх цаг буюу Спортын Төв Ордонд очих хүртэлээ тоглолтыг хэн шүүх талаар ямар ч тодорхой мэдээлэл аваагүй ба комиссарын хариултыг шийдвэр гэж бодон Спортын Төв Ордонд очсон юм. Энэ үеэс эхлэн лигийн комиссарын шийдвэрийг үл хүндэтгэн дүрмийн зөрчил гаргаж эхний шатны тав дахь тоглолтыг гадаад шүүгчид шүүн явуулхаар шийдвэрлэсэнийг мэдсэн. Тэр даруй бид ерөнхий шүүгч болон тоглолтын ахлах шүүгчидэд хүсэлт гаргаж баталсан журамаа дагахыг шаардсан боловч тоглолтыг шүүн явуулах Монгол шүүгч байхгүй гэсэн шалтгаанаар бидний хүсэлтийг хүлээж аваагүй.


3. Нэгэнт товолсон цагийн хуваарийн дагуу тоглолт эхлэх шаардлагатай болсон тул бид Спортын төв ордонд ирсэн үзэгч, хөгжөөн дэмжигчидээ хүндэтгэн тоглолтыг эхлүүлсэн боловч өмнө нь болж өнгөрсөн цуврал дөрвөн тоглолтоос тэс өөр уур амьсгалтай болж Монголын сагсан бөмбөгийн тоглолтуудыг өмнө нь үзэж байгаагүй цагийн зөрүү ордоны уур амьсгал тоглолтын хэмнэлд ороогүй шүүгчид удаа дараа эргэлзээтэй шийдвэр гаргаж тоглолтын хэмнэлд илтэд нөлөөлж эхэлсэн. Энэд шүүгчийн алдаатай шийдвэр гэж бид ерөөсөө үзэхгүй байгаа ба өмнө нь болоод өнгөрсөн дөрвөн цуврал тоглолтоос тэс өөр хэмнэлд оруулж тэс өөр тоглолтын уур амьсгал бий болгосон. Манай баг шүүгчийн ямар ч шийдвэрийг эсэргүүцсэн гомдол урьд өмнө гаргаж байгаагүй бөгөөд энэ удаад ч шүүгчид ямар нэг алдаа гаргасан гэж үзэхгүй байгаа ба зөвхөн болоод өнгөрсөн дөрвөн тоглолт тухайн дөрвөн тоглолтонд үүсгэсэн тоглогч хоорондын харилцаа нэг нэгийгээ талбай дээр өдөөн хатгах гээд тав дахь тоглолт хүртэл явсан тэр уур амьсгалаас тэс өөр уур амьсгалыг талбайд бий болгож байгаа явдалыг эсэргүүцэж өмнөх дөрвөн тоглолт болон бусад зургаан багийн эдэлсэн эрхийг адил тэгшээр эдлэх хүсэлт шаардлагаа л лигийн зохион байгуулах комисс болон ерөнхий шүүгчид хүргүүлсэн. Лиг зохион байгуулах комисс анхнаасаа баталсан журамаа дагахыг шүүгчидээс шаардаж байсан боловч шүүгчид илтээр дүрэм зөрчиж байгааг бид эсэргүүцэж баталсан дүрэм журамаа биелүүлхийг шүүгчидээс шаардсан. Лигийн комиссар зохион байгуулах хороо мэргэжлийн зөвлөл ч бидний байр суурийг дэмжиж байсан юм.


4. Бид сайн ч бай муу ч бай бүгдээрээ хэлэлцээд тохироод баталсан дүрэмтэй түүнийг дагах тодорхой журамтай. Бид хөгжье урагшлья л гэж бодож байвал эхлээд баталчихсан дүрэм журамаа л дагах ёстой түүнээс сэтгэлийн хөдөлгөөнөөр гоё сайхан харагдсан болгон руугаа үсчиж илтэд баталчихсан дүрэмээ ерөөсөө зөрчиж болохгүй. Бид зөвхөн энэ дүрэм журамаа л дагахыг хүссэн харамсалтай нь хэн ч хүлээж аваагүй тодорхой хариулт өгөөгүй. Тоглолт шүүх Монголын шүүгч байхгүй байна гэж байсан боловч манай тоглолтыг шүүхээр хоёр Монгол шүүгч ирчихсэн ордонд сууж байсан тэд ч мөн адил ордонд ирээд л тоглолт шүүхгүй болсоноо мэдсэн. Яагаад ийм чухал тоглолтонд шүүгчид лигийн комиссарын шийдвэрийг эсэргүүцэн илтээр дүрэмээ зөрчиж багууд болон үзэгчидийн хооронд үл ойлголцол үүсгээд байгааг бид ч бас одоог хүртэл ойлгоогүй л байна.


Эцэст нь хэлхэд Спортын төв ордонд ирсэн бүх хөгжөөн дэмжигчид болон үзэгчидээсээ гүнээ хүлцэл өчиж байна. Бид зөвхөн батлаад тавьчихсан дүрэмээ л дагахыг шаардсан одоо болтол тодорхой хариулт хэн нь ч өгөөгүй. Ийм л тодорхой бус байдал үүсч та бүхний үзэхийг тэсэн ядан хүлээж байсан тоглолтыг тасалдуусандаа гүнээ харамсаж байна. Энэхүү шийдвэр бол багийн эзэд арын алба дасгалжуулагчид болон багийн тоглогчидийн хамтын шийдвэр байсан. Тийм учираас хэн нэгэнд буруу битгий өгөөрэй бид зөвхөн лигийн бусад багууд шигээ тэгш эрх хүссэн анхнаасаа баталсан дүрэмээ дагахыг л шаардсан шүү. Ирэх жил Завхан МИГ ДААТГАЛ “Brothers” илүү хүчтэй иргэн ирэх болно. Цааш цаашдаа бусад багууд ийм тодорхой бус байдалд битгий ороосой. Лиг зохион байгуулах комисс бүх талын саналыг авч дүрэмийг баталсан энэхүү дүрэм журамаа сахихыг комиссар болон манай багийн зүгээс шүүгчидээс хүссэн боловч тэд үл ойшоосон. Бид дүрэмээ дагахыг шаардах эрхтэй. Энд үүсээд буй үл ойлголцолд шүүгчидийн зүгээс ямар нэг дорвитой хариу өгнө гэдэгт найдаж байна. Яагаад баталчихсан дүрэм журамыг ингэж улайран барин зөрчөөд байгаагаа тайлбарлах байлгүй. Лигийн удирдлагууд, шүүгчдийн холбоог энэхүү буруутай үйлдэлдээ зохих хүмүүст хариуцлага тооцохыг, манай багийн хөгжөөн дэмжигчид, сагсан бөмбөгийн үнэнч дэмжигчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.

МӨН ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛ БАГИЙНХАА НАЙЗУУДАД БАЯР ХҮРГЭЕ!!! ЭНЭ ХҮРТЭЛ САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙД ГАЙХАЛТАЙ ТУЛААНЫГ ТА БИД ҮЗЭГЧИДДЭЭ ҮЗҮҮЛСЭН. БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ БАГИЙН ОЙЛГОЛЦОЛ ҮНЭХЭЭР САЙН БАЙСАН ШҮҮ ДАРААГИЙН ШАТАНД НЬ АМЖИЛТ ХҮСЭЕ. ИРЭХ ЖИЛ УУЛЗАЦГААЯ...

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ