04 сарын 24, Лхагва

Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл

Бусад
1 жилийн өмнө
Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл

Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай болон улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурт казино тоглосон, хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар улсын арслан Ц.Содномдоржоос тодруулахад “Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Би Солонгосын Сөүл хотод байна. Гэр бүлээрээ амарч явна. Яагаад тийм худал мэдээлэл тарсныг би мэдэхгүй” гэх хариултыг өгсөн.

Харин Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнайгийн хувьд уг мэдээллийг мөн үгүйсгэж байгаа юм.

Тэрээр гэр бүлийнхээ хамт Энэтхэг улсад байгаа аж. “Би Сингапурын казино орсон. Үүнийгээ үгүйсгэхгүй. Харин хулгай хийсэн нь үнэн юм бол Сингапурын хилээр намайг гаргах уу” гэж хэвлэлд өгсөн ярилцлагдаа хэлсэн байдаг. Улсын арслан Ц.Содномдорж яагаад нэр холбогдсон тухайд дотны ах дүү гэдгээ хэлээд “Содномдорж нэг нутгийн бөх улсын арслан Х.Мөнхбаатартай таарамж муутай байгаа юм билээ. Тэр хүн шоглох гэж тэгж ярьсан байх гэж надад хэлсэн” гэх хариултыг өгсөн байна. Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгийн хувьд 2019 оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан нэгэн. Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “60 тэрбумын хэрэг”-ийг шалгах ажлыг хариуцаж байсан аж.
 
Өдрийн сонин
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Иргэн
[172.69.252.134]
1 жилийн өмнө
Оюунболдоос өөр хэн ийм олиггүй цуу тараах билээ.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ