04 сарын 25, Пүрэв

Ази тивийн 2 баг нутаг буцаж, Хорват, Бразил шигшээ наймд шалгарлаа

Хөлбөмбөг
1 жилийн өмнө
Ази тивийн 2 баг нутаг буцаж, Хорват, Бразил шигшээ наймд шалгарлаа
"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ 16 буюу хасагдах шатны 3 дахь өдрийн эхний тоглолт “Al Janoub” цэнгэлдэхэд Хорватын шигшээ баг, Японы шигшээ багийн хооронд өрнөлөө.
Энэ тулааны эхний үеийн 43 дахь Д.Маэда /Maeda Daizen/ Хорватын хаалганд гоолдсон юм. Харин 55 дахь минутад Иван Перисич /Perisic Ivan/ гоол оруулснаар 1:1-ээр тэнцсэн. Энэ тоглолтод Хорватын шигшээ багийн хувьд бөмбөг эзэмшилт 58 хувьтай байсан юм.
Япон, Хорватын шигшээ багууд үндсэн цагийн үлдсэн 35 минут болон нэмэлт 15+15 минут буюу 65 минут /нийт 120 минут/ тоглоход, талууд өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадалгүй тэнцээгээр өндөрлөв. Ийнхүү торгуулийн цохилтоор ялагч багийг тодруулахад, Хорватын хаалгач Ливакович Японы гурван тоглогчийн цохилтыг амжилттай хамгаалж багтаа /3:1/ ялалт авчирч, ДАШТ-ий шигшээ наймд өрсөлдөх эрхийг гардуулсан юм. Дараагийн тулаан 974 цэнгэлдэхэд Дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээ баг, БНСУ-ын шигшээ багийн хооронд өрнөсөн юм.
Тоглолтын гоолын салхийг хагалж 7 дахь минутад Винисиус Жуниор /Junior Vinicius/ гоолдож, улмаар 6 минутын дараа Неймар, Өмнөд Солонгосын хаалганд 2 дахь гоолыг оруулан бразилчууд тэргүүлж эхэлсэн. Тус багийн давамгайлал үргэлжилж Ришарлисон 29 дэх минут, Лукас Пакета 36 дахь минутад тус тус гоол оруулснаар 4:0-ээр Бразилын шигшээ илт давамгайлж, эхний үе дууссан.
Харин сүүлийн үед Пайк Сэунь Хо 76 минутад нэр төрийн ганц гоол оруулснаар тэмцээн өндөрлөж БНСУ-ын шигшээ баг гэртээ харихаар боллоо. “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг тус улсаас сурвалжилж байгаа Монголын спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны сониноос та бүхэндээ толилуулж байна.
 
"Катар-2022" өдрийн тэмдэглэл #16
 
"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар шөвгийн наймын зургаан багийн нэр тодорхой боллоо. Тухайлбал шилдэг наймд Холланд-Аргентин, Бразил-Хорват, Англи-Франц шалгаран үлдэж хоорондоо тоглох оноолт таарсан. Энэ өдрийн тоглолтын дараа Ази тивийн төлөөлөл бүгд хасагдлаа.
 
Япон-Хорват 1:1( 1:0,0:1,0:0,0:0)  (торгуулийн цохилтоор 1:3)
 
"Хөх самурай" тоглолтын эхнээс идэвхтэй, эрмэлзлэлтэй довтолж байсны "шанд" зүй ёсоор эхний гоолыг оруулсан. Харин 43 дахь минутад булангийн цохилтыг шууд гүйцэтгэлгүй, бэлдсэн хувилбар хийж Маэда бужигнаан дундаас тун чухал гоолыг хийв. Завсарласны дараа Хорват бас л төстэй гоолыг Ловрений дамжуулалтаар Перисич буланд ёстой ганган мөргөн тоог тэнцүүлэв. Үндсэн цаг ( 90 мин), нэмэлт цагт( 15+15) тоо өөрчлөгдсөнгүй ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулах боллоо.
Торгуулийн цохилт бол сэтгэл зүйн тулаан байдаг. Аз од ч байдаг. Бас авьяас ур чадвар ч байдаг. Энэ удаа Хорватын хаалгач Ливакович яах аргагүй сайн байлаа. Тэрбээр Японы багийн 3 " пенальти"-г хаалаа.
ДАШТ-ий түүхэнд торгуулийн цуврал цохилтод  гурван 11 м хаасан гурав дахь хаалгач нь Ливакович боллоо. Үүнээс өмнө Португалийн Рикардо 2006 онд Английн эсрэг, Хорватын Субашич 2018 онд Данийн эсрэг гурван пенальти хааж байсан ажээ.
 
Бразил-БНСУ 4:1
 
Бразил хожих нь бараг тодорхой байсан БНСУ-ыг ийм хурдан "буугаад өгнө" гэж хэн ч бодоогүй биз. Неймар гэмтлээс эргэн ирсэн нь Бразилийн багийн уур амьсгалд ихээхэн нөлөөлсөн нь тоглолтоос нь харагдаж байв. Винисиус Жуниор, Неймар, Ришарлисон, Лукас Пакета нар ёстой л “Самба”-гаа бүжиглэн эхний үед асуудлыг шийдчихлээ. Хоёрдугаар үед Солонгосчууд нэр төрийн гоол орууллаа. “Бразил болон Хорватын баг хоорондоо 1/4 -д учраа таарсан”  хэмээн Катараас мэдээлж байна.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ