04 сарын 25, Пүрэв

Перу улсын эртний хот Мачу Пикчу жуулчдын өмнө үүдээ нээлээ

Перу улсын эртний хот Мачу Пикчу жуулчдын өмнө үүдээ нээлээ

Өндөр уулын оройд байрлах Мачу Пикчу нь эртний Инкүүдийн  байгуулсан хот юм.  Энэ  түүхэн газар коронавирусний улмаас 7 сарын турш хаалттай байсны эцэст үүд хаалга дэлгэхээр боллоо. Гэхдээ өдөрт зочлогчдын тоонд хязгаарлалт тогтооно гэдгийг тус археологийн паркийн захирал хэлсэн байна.

Ердийн үед  багадаа өдөрт 2000 хүн энд зочилдог бол цар тахлын үеэр өдөрт  дээд тал нь 675 хүнийг нэвтрүүлэхээр болж байна.  Жуулчид энэ хотыг үзэхээр очихдоо хүн хоорондын зайг баримтлах ёстойгоос гадна коронавирусний шинжилгээнд урьдчилан хамрагдсан байх ёстой. Үүнээс гадна 12-оос  бага насны хүүхдийг нэвтрүүлэхгүй юм. Мачу Пикчу нь Перу улсад зочилж буй жуулчдын хамгийн ихээр зорин очдог газар юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

зочин
[64.119.24.125]
3 жилийн өмнө
Үзэсгэлэнтэй газар юмаа
Хариулах