04 сарын 16, Мягмар

ФОТО: XX зууны хүрээ, хотын МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД

ФОТО: XX зууны хүрээ, хотын МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД

Улаанбаатар хотын музей энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “ХХ ЗУУНЫ ХҮРЭЭ, ХОТЫН МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД” цахим гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна.

СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ӨМНӨХ ҮЕИЙН ХҮРЭЭНИЙ ЭМЭГТЭЙЧҮҮД

Социалист нийгмийн өмнөх үед Монголын ихэнх эмэгтэйчүүд нүүдлийн малчин амьдралаар амьдарч, цөөн эмэгтэйчүүд суурин газар буюу Хүрээнд аж төрж байв. Мөн ордны шивэгчин, үйлчлэгч, асрагч болон оёдолчин, шаглаачин, хатгамалч гэх зэрэг ажил хөдөлмөрөөр Хүрээний эмэгтэйчүүд ялгарч байв. Тухайн үеийн Хүрээн дэх язгууртны хатан, баячуудын эхнэрүүд эрх ямба болон өмсгөл зүүсгэл, шүр, сувд бүхий гоёл чимэглэл, эд материалаар өөр хоорондоо өрсөлддөг байв. ХХ зууны эхэнд Хүрээнд гэрэл зургийн газрууд нээгдсэнээр тэд гол үйлчлүүлэгчид болж, гэрэл зураг авахуулах нь тансаг хэрэглээнд тооцогдох болжээ. Социалист нийгмээс өмнөх үеийн Монголын эмэгтэйчүүдийн ихэнх нь бичиг үсэггүй, улс төрийн эрх мэдэлгүй, тухайн нийгмийн хөгжлийн хоцрогдлоос шалтгаалж нийгмийн суурь тусламж үйлчилгээг авах боломжгүй байв.

Худалдаа хийхээр зах руу явж буй Халх эхнэр

/Их хүрээ, 1898 он, гэрэл зургийг А.А.Лушников/

12-1-1024x630

Зах дээр худалдаа хийж буй монгол эмэгтэйчүүд

/1910-аад он/

12-2-1024x680

Хүрээний монгол авхай нар

/1910-аад он/

12-4-594x1024

Хүрээний их зах дээр үхэр эмээллэж худалдаа хийхээр ирсэн хижээлдүү Халх эмэгтэй

/1910-аад он/

12-3-1024x631

ХҮРЭЭ ГАНГАЧУУЛ

Хүрээ эхнэр

/1910-аад он, Нийслэл хүрээ, Гэрэл зургийг А.Д.Щапов/

20-2-698x1024

Модон хашлагатай байшингийн гадна орой дээрээ шилэн шигтгээ, мөнгөн гоёлогтой үстэй сээтэн малгай тавьсан, толгойн мөнгөн боолт, цардсан үстэй, гэзгээ гурваар сүлжиж, дөрвөлжин энгэртэй, торгон богино ууж, ботгон мөртэй, алхан хээтэй эмжээртэй ханцуйвч, булган цомбон нударгатай хатан сүйх хээтэй, гурван эмжээртэй торгон дээл, монгол гутал өмссөн залуу эмэгтэй хивс дэвсэж хажууд нь дугуй цаг тавьсан эрээн бүтээлэгтэй ширээний дэргэд матмал модон сандалд сууж ялимгүй жишүү харан зургаа татуулжээ.

Нийслэл хүрээний хатад

/1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар/

Зүүн гар тал дахь эмэгтэй нь Шүүх яамны сайд Намсрай вангийн хатан, баруун гар талын эмэгтэй нэр тодорхойгүй.

20-1-698x1024

Нийслэл хүрээний чинээлэг хатад европ хийцийн морин тэрэг хөлөглөдөг байв

/Нийслэл хүрээ, 1910-аад он/

20-5-1024x764

Халх эхнэр, хүүхдүүд

/1910-аад он/

Нийслэл хүрээнд хэд хэдэн гэрэл зургийн газар байсан бөгөөд тэдгээрийн зарим нь гэрэл зургийн явуулын үйлчилгээ үзүүлж, ноёд, хатдын зургийг гэрт очиж авдаг байв.

20-7-1024x980

Богдын шар ордны өмнөх шөргөн хашааны дэргэд зогсож буй Халх эхнэр

/Нийслэл хүрээ, гэрэл зургийг Стефан Пассе, 1913 оны VII сар/

03-760x1024

Аргал түүж байгаа монгол эмэгтэйчүүд

/ХХ зууны эхэн/

04-1024x684

СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ҮЕИЙН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮД

Хотын эмэгтэйчүүд өөрсдийн эрх чөлөөтэй байх, боловсролтой байх, эрх тэгш байх, улс төрийн эрх мэдэлтэй байх гэх зэрэг хувийн болон нийгмийн эрхүүдийн төлөө монголын эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, нэгдэн тэмцсэнээр тэр бүгд эрхүүдээ олж авч чадсан. Ингэснээр социалист нийгмийн монголын эмэгтэйчүүд өмнөх нийгмийн эмэгтэйчүүдийн хүсч байсан олон хүслийг биелүүлснээс гадна энэ үед монголын эмэгтэйчүүд бичиг үсэгтэй болж, сургуульд суралцаж, анх удаа мэдлэг боловсролтой танилцаж, хөдөлмөр эрхлэх болсон ба үүгээрээ тэд зөвхөн хувцаслалт, үс засалт, биеэ авч явах гэх зэрэг хувийн болон нийгмийн харилцаагаа өөрчилсөн төдийгүй оюуны хүрээнд тэд өөрсдийн эрхийг монголын нийгэмд хүлээн зөвшөөрүүлсөн. Ингэснээр

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр өөрсдийн эрхийг хамгаалахаар Монголын өнцөг булан бүрээс цугларсан Эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэн гишүүд

/1920-иод оны сүүлч/

05-1024x682

Зурагт буй эмэгтэйчүүдийн ард татсан давуун дээр бичсэн монгол бичгийн хөрвүүлэг: “Март хэмээх 3 сарын 8-ны өдөр бүх дэлхийн дарлагдсан эмэгтэйчүүд эрх чөлөөгөө гартаа авч эзэрхэг түрэмгийн өмнөөс эсэргүүцтүгэй. Монголын малчин олон эмэгтэйчүүдийн эрх чөлөө бадарч эдийн хувийн дарлагдлаас ангижирсугай.”

Зураг дээр эмэгтэйчүүдийн зүүсэн туузан дээр дараах өгүүлбэрийг монгол бичгээр бичсэн:

“Үгээгүй ардын ангийн тэмцсэнийг хатуугаар хөгжүүлэн нийгэм журам шатаар дэвшүүлэх явдалд үйлдвэрчин, тариачин, ажилчин, малчин эмэгтэй ард бүхэн бүхий л хүчээ зориулсан дэлхийн үгээгүй ядуу малчин ардын эрх чөлөө мандтугай. Ардын хувьсгалт … мандтугай.”

Оёдлын үйлдвэрийн тэргүүний ажилчин эмэгтэйчүүд

/1930-аад он/

06-1024x676

1930-аад оны хотын эмэгтэйчүүд

07-1024x795

1920-иод оноос хотын эмэгтэйчүүдийн хувцаслалт, хэв загварт өөрчлөлт орж, тэд үсээ Хүрээний эмэгтэйчүүд шиг заавал урт ургуулж, жилийдэх биш, харин үсээ доороос нь тэгшлэн богиносгож, зундаа дугуй цагаан, өвөлдөө булган малгай өмсөж байжээ. Энэ хэв маяг нь тухайн цаг үедээ хотын эмэгтэйчүүдийн нийтлэг загвар, бас моод байв.

Хотын эмэгтэй

/1930-аад он/

08-742x1024

Хотын эмэгтэйчүүд

/1930-аад он/

09-1024x727

1921 онд Улаанбаатар хотод анхны их дэлгүүр нээгдэж, улмаар европ хувцасны тасаг бий болсноор монгол эмэгтэйчүүд дугуй малгай, пальто, ботинк зэрэг европ хувцасаар гоёх болжээ. Мөн дээл, тэрлэг нь энгийн загвартай болж өөрчлөгджээ.

ХХ зууны монголын улс төр, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт нь Монгол эмэгтэйчүүдийн эрх хэмжээ, нийгмийн байр суурийг эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх тэгш байх боломжийг олгосон юм. Энэ нь монгол эмэгтэйчүүдэд зөвхөн мал аж ахуйн хөдөлмөр эрхлэх биш, сургуульд суралцаж мэргэжил эзэмших, сонгуульд оролцох, улс төрийн идэвхтэн болох гэх зэргээр нийгмийн амьдралд оролцох боломжийг өргөжүүлсөн. Хуучин нийгэмд монгол эмэгтэй хүн хайр сэтгэлийн ямар ч холбоогүйгээр ноёны эхнэр болж, хэний эхнэр болохыг зөвхөн аав, ээжүүд мэддэг байсан бол шинэ нийгмийн дараа тэд хувийн үзэл бодлоо илэрхийлэх, хэнээс ч хараат бусаар нөхрөө сонгох хувийн эрх чөлөөтэй болсон юм.

 
10
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Хүрээ Балдан
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Үнэхээр нулимс гарлаа тэр үеийн хүрээ гангачуул гэж үнэхээр л мундагчууд байлаа манж хятадаар чөлөөтэй ярина одоогийх шиг завхай зайдангаараа алдартай байгаагүй.Харин хөдөөнөөс хотод ирээд өлсөж зовохийн эрхэнд замаа алдсан хүүхнүүд бол мэр сэр байсан.Дандаа л царай зүс бие хаа сайтай ийм эмэгтэйчүүдийг монгол ноёд эхэлж өөрсдөө баахан дамжуулж хэрэглэж алхичаад хятад наймаа нарт торго дурдангаар мэглү архиар наймаалж орхино.Хувьсгалын дараа охид эмэгтэйчүүд нийгмийн ажилд идэвхийлэн манлайлж оролцсон тэд багш уран сайханч эмч улаан гэрийн ухуулагч нар маш сайн бэлтгэгдсэн үлгэр дууриалал болсон хүмүүс байсан юм шүү.Эмэгтэйчүүдийн өвчин байгаагүй өвөл нь эсгий өмдтэй сарых нь юм ирэхээр аргалын утаа шингэсэн эсгийний гадуур хурганы элдсэн арьсаар жийрэглээд хавчуулахад одоогийн энэ алны жийрэгнээс илүү болж байгаа юм.Харин хятад наймааны газарт цэнгэсэн тэнэг ноёд баядууд тэндээсээ ногоон торгон өмдтэй болж гарч ирээд халдаах асуудал байсан зүүн хүрээний хамаргүй Цэвэлмаа цоохор Цэенхуар зэрэг хүүхнүүд тэмбүүний улмаас ийм болсон ардууд жигшдэг байсан.Хувьсгаал ялсны дараа улаан тарианы эгч нар гэж хангинатал дуулсан ганган эгч нар үнэр орсон мах шиг юм үнэртүүлэн явдаг байсан.Одоогоор тэмбүү заг хүйтэн авсан байж гэрт ороод гарахад улаан тарианы эгч нараас эхүүн манай хуц ухнаны үнэр шиг зүйл үнэртдэг байлаа.Манай усны гудамжны хужааг ногоон малгайтнууд бариад явахад хөөрхий хужаа аяа Цэенхуар гоё хүүхэн ба түүнтэй жаргаад өмхий болсон ба одоо миний боов алгаа болцоон даргаа намайг бүү бариа би мөнгө өгүба гэхэд гар бууныхаа бөгсөөр намш цохиод аваад явсан хөөрхий батгүнд эрхтэн нь байхгүй идээ бээрэнд идэгдээд дуусчихсан тэндээ чадарсан даа хөөрхий Цэенхуар сүүлд 30 д онд хамаргүй болчихсон гандангийн хүрдэнд гуйлга гуйдаг байсан сүүлд сонсохнээ Санбэйсийн хүрээнний баяны саальчин болчихсон сураг гарсан Хүрээ Балдан миний нас одоо 99 хүрлээ надаас асуух юмаа асууж болно шүү би бол өнгөтөөр яриад өгнө
Хариулах