03 сарын 29, Баасан

Аэро Монголиа компани Airbus компанийн "A319" маркийн 141 хүний суудалтай шинэ онгоцтой болжээ

Аэро Монголиа компани Airbus компанийн "A319" маркийн 141 хүний  суудалтай шинэ онгоцтой болжээ
Бусад
2 жилийн өмнө

Иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг Аэро Монголиа ХХК Япон улсын Токио, Осака, Фукуока хотууд руу нисэх шинэ онгоцтой болжээ.

Airbus компанийн "A319" маркийн уг онгоц одоогоор Англид байгаа бөгөөд лого байршуулж будаж дууссаны дараа тавдугаар сарын 10-нд Улаанбаатарт ирэх аж.

Тус компани Өмнө нь "F100", "E145" гэсэн тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцтой байсан. Харин A319 нь эдгээрээс харьцангуй том буюу 141 хүний суудалтай бөгөөд 871 км/ц хүртэл хурдлах чадвартай.

Дунджаар 6,940 км замыг нэг удаа туулах чадвартай уг онгоц 11,900–12,500 метр өндөрт хөөрөх бөгөөд 40 тонн жинтэй юм. 

 
 
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.