04 сарын 23, Мягмар

Фото: The Epoch Times: Монголын бүргэд сургагчдын сүүлч, тэдний агуу шувууд

Бусад
2 жилийн өмнө
Фото: The Epoch Times: Монголын бүргэд сургагчдын сүүлч, тэдний агуу шувууд

The Epoch Times-д ОХУ-ын гэрэл зурагчин Даниел Кордан Монголын бүргэд сургагчдын гайхалтай дүрсийг буулгаж, өнөө үед мартагдан, устах шахсан нүүдэлчин соёлоо авч үлдэхээр тэмцсээр байгаа талаар өгүүлснийг орчуулан хүргэж байна.

Монголын бүргэд сургагчдын сүүлч, тэдний агуу шувууд

(The Epoch Times, 2021.5.31) ОХУ-ын гэрэл зурагчин Даниел Кордан Монгол улс руу аялж тус улсын сүүлийн бүргэд сургагчидтай уулзаж, гайхалтай зургуудыг хальсанд буулган авчээ.

Байгалийн үзэсгэлэнт байдлыг онцгой хөрөг зурагтай хослуулсан Корданы бүтээлүүд бүргэд сургагчид, шувууд хоорондын амьд холбоог харуулжээ. Мянга гаруй жилийн настай энэ уламжлал устах аюултай тулгарав. Өнөөдөр Монгол орны Алтайн бүс нутагт 300-гаас цөөн тооны шувуугаар ангуучлагч анчид амьдарч байна.

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-1

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-2

Хэдийгээр ингэх нь бэрхшээл ихтэй, хөдөлмөр шаардах ч туршлагатай анчид залуу шувуудыг, ихэвчлэн алтан бүргэд (golden eagles)-ийг сургаж үнэг, туулай агнахдаа туслуулдаг байна. Энэ уламжлалыг нүүдэлчид “беркучи” гэж нэрлэдэг. Нэгэнт цагт “беркучи” нь зөвхөн язгууртнуудад хамаарч байсан бол одоо Монгол нутгийн нийт залуучуудынх болжээ хэмээн “My Modern Met” мэдээлжээ. 

Монгол хөтчөөр дамжуулан нутгийн иргэдтэй ойртон харилцдаг тэрээр “Би нүүдэлчдийн соёлыг гайхан биширдэг” хэмээв. Өнөө үед мартагдсан, бараг устах шахсан соёл, гэвч энэ хүмүүс уламжлал соёлоо үеийн үед дамжуулан үлдээхээр зүтгэн тэмцсээр байгаа юм гэж тэр нэмэв.

Бүх нүүдэлчид хоорондоо холбоотой байдаг гэж зурагчин маань хэлэв. Нэг айл руу ортол Зөвлөлтийн үед орос хэл сурсан ахмад хүнтэй учирч Кордан түүнтэй хялбархан харилцаж ойлголцжээ.

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-3

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-4

Бүргэд сургагчид шувуудтайгаа амин холбоог бий болгодог, тэдний амьдрал хоорондоо харилцан нягт уялдаатай болдог. Кордан хэлэхдээ, бүргэдийн эзний өдөр шувуундаа хоол бэлтгэхээс эхэлнэ. Цаашлаад адуу, хонь, ямаагаа хариулах, арьс үсээр хүйтэнд өмсөх дулаан хувцас оёх зэргээр тасралтгүй үргэлжилнэ. Өвлийн улирлыг давахын тулд говийн элсийг гатлан эсгий гэрээ барьж хураасаар мянга мянган километр аялж дулаан газар руу нүүдэллэнэ.     

Энэ бол маш их тэсвэр хатуужил, хөдөлмөр зүтгэл юм гэж тэрээр бидэнд ярьлаа.

Хамгийн гайхалтай нь Монголын нүүдэлчид өөрсдийн хахир хатуу амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байдаг юм билээ гэж Кордан хэлэв. 

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-5

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-6

Шувуугаа 10-аас дээш жилийн хугацаанд ч адуулах тохиолдол байдаг байна. Эдгээр махчин шувуудыг 10-12 насанд хүрмэгц нь байгальд суллан тавьдаг аж.

Шувуу эзэн хоёрын хоорондын амьд холбоо маш хүчтэй. Бүргэд, түүний эзний нүд болон харц нь хүртэл яг ижил харагддаг хэмээн Кордан хэлэв.

Москвагийн ойр орших үзэсгэлэнт нуурын эрэгт гэрэл зурагт татагдан өссөн Кордан гэрэл зургийн дурангийн ард зогсохоосоо өмнө урлагын сургууль төгсөж, квант физикт суралцсан байна. Байгаль орчин намайг сэдэлжүүлдэг хэмээн тэрээр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-7

Кордан Монгол руу аялж, өөрийн дуранд дүрс буулган байхдаа бүргэд шувууг гайхан биширчээ. Өөрийн аялал, фото зургаар түүчээлсэн зурагчин маань энэ уламжлалыг хадгалахад бусад хүмүүс идэвхтэй тусална гэдэгт найдаж байгаа юм.

Авъяаслаг зурагчны зохион байгуулдаг нүүдэлчдийн өөрсдийн “беркучи” наадамтай нь харьцуулахад багахан мэт санагдах тэмээн аялал, жил бүрийн бүргэдийн баяр маш олон жуулчдыг татдаг болжээ. Корданы зохион байгуулдаг баяр нь шувуугаар ангуучлахыг өөрийн нүдээр үзэж, фото зургийн хальсанд буулган авах боломжийг ирсэн хүмүүст олгодог.

Нүүдэлчдийн соёлыг дэмжин тусалж байгаадаа би сэтгэл хангалуун байна. Бид өвөг дээдсээ хүндэтгэж, соёл уламжлалаа таслалгүй хадгалах нь бидний амьдралыг зорилгоор дүүргэж сайн сайхан болгоно гэж тэрээр “Modern Met”-д хэлэв.

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-8

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-9

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-10

ET-Daniel-Kordan-Mongolian-Eagle-Keepers-11

 

 
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ