04 сарын 26, Баасан

Ч.Дашдэмбэрэл, Н.Жанцан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Бусад
2 жилийн өмнө
Ч.Дашдэмбэрэл, Н.Жанцан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
  • Үндсэн хуулийг боловсруулах комисст ажиллан Үндсэн хуулийг батлалцаж, аймаг, орон нутаг болон парламент, Ерөнхийлөгчийн институтэд олон жил үр бүтээлтэй ажиллан удирдан зохион байгуулж, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжихэд бодит хувь нэмэр оруулсан, төр, нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны дарга, малын гавьяат эмч Човдронгийн Дашдэмбэрэл,
  • Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллан Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулан, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч Наваанпэрэнлэйн Жанцан нарт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

 

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛЫГ:

Парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмэр, үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан түгээх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн,

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Жигжидийн Болдбаатар,
  • Ардын Их Хурлын орлогч дарга асан, “Монгол уламжлал” академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Лувсандамбын Дашням нарт хүртээлээ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Ардын Их Хурлын депутат асан Цэдэвийн Товуусүрэн,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, “Улаанбаатар эрдэм” их сургуулийн тэнхимийн эрхлэгч Нямжавын Содномдорж,
  • Ардын Их Хурлын депутат асан, Сүхбаатар, Баянхонгор аймгийн Засаг дарга асан, ахмад багш Бямбын Чойжилсүрэн,
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, профессор Чимидийн Энхбаатар,
ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Найдангийн Дашзэвэг,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дааданхүүгийн Батбаатар,
  • Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус зөвлөх Жанлавын Бямбажав,
  • Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Даржаагийн Дашдорж,
  • Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд асан, “Говийн хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагын тэргүүн Цэрэндашийн Оюунбаатар,
  • Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус зөвлөх, төр, захиргааны ахмад ажилтан Багаажавын Өнөбаатар,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, Ардын Их Хурлын депутат асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсандандарын Хангай,
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын сайд асан Логийн Цог,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, Голомт банкны ерөнхийлөгч Галсангийн Ганболд,
  • Ардын Их Хурлын депутат асан, Дорноговь аймгийн Засаг дарга асан, төр, захиргааны ахмад ажилтан Лувсангийн Ишдорж,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Жаргалын Оросоо,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Түвдэнгийн Санжаа,
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Тулгын Төмөрбаатар,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Лувсангийн Хээшиг,
  • Ардын Их Хурлын депутат асан, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч асан Чимэдцэрэнгийн Чинбат,
  • Ардын Их Хурлын депутат асан, ахмад дипломатч Шарын Шагдарсүрэн,
  • Ардын Их Хурлын депутат асан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Жигжидсүрэнгийн Ядамсүрэн,
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Дашдоржийн Баяраа,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Базарын Жадамбаа,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Жапарханы Сейтмурат,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан Ламжавын Баатарсүрэн,
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын сайд асан Төгсжаргалын Ганди,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар,
 ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Норовын Дашдондог,
  • Ардын Их Хурлын депутат асан, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Балаагийн Нямдорж,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Ардын Их Хурлын дарга асан, гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав,
  • Ардын Их Хурлын депутат асан, гавьяат эдийн засагч Наваанмөнхийн Дэрийлаа,
  • Монгол Улсын Их Хурлын дарга асан, гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  •  Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ходройн Батчимэг,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн нярав Жарантайн Батхуяг,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Бадамдоржийн Төгсцэнгэл,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах референт Чулуунбатын Сарантуяа,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Өвгөнхүүгийн Энх-Амар нарыг тус тус шагналаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж,  сайн сайхныг хүсэн ерөөв.

 

 

NEWS9039-1536x1024269165825_610480246870846_3249429228390202924_n-1536x1025269800202_331554455492926_5264781269092511876_n-1536x1025270074652_478269543695736_207923652771370117_n-1536x1025271221288_294375485987442_9196604318664658227_n-1536x1025NEWS9014-2048x1365NEWS9052-1536x1024NEWS9155-1536x1042NEWS9441-1536x1024NEWS9548-1536x1024

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ