04 сарын 20, Бямба

Залуучууд авлига, албан тушаалын хэрэг болон үнийн өсөлтийг эсэргүүцэж "Сандалтай суулт" зарлав

Нийгэм
2 жилийн өмнө
Залуучууд авлига, албан тушаалын хэрэг болон үнийн өсөлтийг эсэргүүцэж "Сандалтай суулт" зарлав

Нийслэлийн төв талбайд залуус үзэл бодлоо илэрхийлэн "Сандалтай суулт"-д нэгдлээ. 

Цугласан залуусын зарим нь үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаа бол зарим нь авлига, албан тушаалын хэрэгт оноож буй хариуцлагыг чангатгахыг уриалсан юм.

"Сандалтай суулт"-ыг зохион байгуулагч, иргэн О.Отгонтөгс "Авлига, албан тушаалын хэрэгт хүлээлгэх хариуцлага нь 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилийн хугацаанд хязгаарладаг. Мөн 2-8 жил хорьдог ялтай. Гэхдээ энэ бол ял биш, иллэг. Төрийн албанд ажиллаад, хэдэн тэрбумыг идчихээд 40 саяар торгуулна гэвэл хэн ч дуртай хүлээж авна. Бүх насаараа идэх мөнгөө ганц бродюрнаас хийчихнэ.Энэ хуулийн заалт өөрчлөгдөж байж л энэ байдал өөрчлөгдөнө. 

Өнгөрсөн хоёр жилийн асуудлыг КОВИД-19 рүү, одоо үнийн өсөлтийг хил гааль, дайн руу чихэж байна. Тэгснээ иргэдийг бүсээ чангалаарай гэж байна. Энд байгаа хүмүүст хэмнэх юу ч байхгүй. Ийм байдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох гэхээр хууль байхгүй" гэлээ.

"Сандалтай суулт" өнөөдөр 16:00 цаг хүртэл, маргааш 10:00-16:00 цагт үргэлжлэх юм. Энэхүү суулт үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй хүн бүрд нээлттэй аж.

Өнөөдөр үнийн өсөлтийг эсэргүүцэн ирсэн залуусын нэг нь нэгдүгээр курсийн оюутан Б.Бүжинлхам юм. Тэрбээр "Өсвөр үеийнхэн гадагшаа гарч амьдрах хүсэлтэй боллоо. Би өмнө хэзээ ч гадаадад амьдарна гэж бодож байгаагүй. Гэвч үнийн хөөрөгдлөөс болж энд амьдрахад улам хэцүү болж байна. Нийгмийг энэ чигт нь үлдээмээргүй байгаа учраас өнөөдөр ирсэн. Үнэ өссөөр байхад цалин орлого нь огт нэмэгддэггүй энэ байдлыг өөрчлөхийн төлөө залуус өөрсдөө тэмцэх хэрэгтэй" гэсэн юм.

Мөн иргэн О.Хонгорзул "Утасны цаанаас орилохоо больё. Бодитоороо оролцож, үг, үзэл бодлоо илэрхийлье гэж уриалмаар байна. Нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлд маш бухимддаг байсан. Өнөөдөр харин зорьж ирлээ. Нийгэм ямар байгааг хүн бүр л харж байна, үүнийг дуугүй тэвчилгүйгээр илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө нэгдэж байгаа" гэв.

01

03

04

0506

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ