04 сарын 20, Бямба

Явган хүний гарцанд тулган 16 давхар ажилчдын орон сууц барьжээ

Бусад
2 жилийн өмнө
Явган хүний гарцанд тулган 16 давхар ажилчдын орон сууц барьжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд явган хүний гарцанд тулгасан 16 давхар барилга баригджээ.

Тус барилгын ерөнхий захиалагчийг олж уулзахаар очвол мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Мөн барилгын ажил хэзээ эхэлсэн, хэзээ дуусах талаар ерөнхий мэдээллийн самбар алга.

Туслан гүйцэтгэгч компанийн ажилчид "Барилгын ажил жилийн өмнө эхэлсэн. Ажил дуусах тун дөхсөн. Улсын комисс хүлээж аваагүй байгаа. Энэ бол 16 давхар, ажилчдын орон сууц. Ажилчид нь өөрсдөө зөвшөөрөөд бариулсан" гэх товч хариулт өгөөд захиалагч компанийг мэдээлэх боломжгүй гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад "Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Улсын комиссыг зохион байгуулж ажилласан. Манай газраас энэ барилгад хяналт, шалгалт хийгээгүй. Улсын комиссод нь ч оролцоогүй. Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын зөвшөөрлийг олгодог" гэлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газраас тодруулахад "Архитектур төлөвлөлтийн даалгавар буюу барилга барих зөвшөөрлийг 2018 онд олгосон. Ингээд 2019 онд үйлчилгээтэй орон сууц барих ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авсан байна" гэж мэдээллээ.

Гэвч дээрх барилгын эргэн тойронд оршин суугчид амарч тухлах ногоон байгууламж, тоглоомын талбай болон авто зогсоол байгуулах боломжгүй. Авто замын уулзварт тулган барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх эрсдэлтэй байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ