04 сарын 20, Бямба

Ч.Хүрэлбаатар: Ирэх онд уул уурхайн салбарыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэж, эдийн засгийг төрөлжүүлнэ

Бусад
1 жилийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд уул уурхайн салбарыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэж, эдийн засгийг төрөлжүүлнэ

Төсөв-2023 олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бодлогын чиглэлийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Цаашид манай улсын эдийн засаг, инфляцад үзүүлэх хамгийн том эрсдэл бол ханшийн эрсдэл гэж үзэж байна. Гол салбаруудын үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа. Голлох бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй.

Валютын нөөц 2013 оноос хойших хамгийн доод түвшинд буюу 1.5 тэрбум ам.доллароор буураад байгаа. Гадаад валютын нөөц оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан өнөөдөр 2.8 тэрбум ам.доллар байна. Төгрөгийн ханш 3,372 төгрөг болж оны эхнээс 18 хувиар сулраад байна.

Өрхийн бодит орлого буурч байгаа. Хэрэглээ өсөөд бодит орлого буурч байгаа нь иргэдийн хадгаламжаас тодорхой харагдаж байгаа юм. 

Засгийн газрын гадаад үнэт цаасны үнэ унаж, өгөөжийн түвшин өсөж байгаа нь цаашид өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд арилжаалах гадаад үнэт цаасны хүү өндөр болох эрсдэлийг бий болгож байна. Гадаад төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь ямар нэгэн асуудалгүй төлнө. 

Сүүлийн 13 жилийн хугацаанд байгуулсан эдийн засаг гурван удаа хямарч байгаа. Энэ удаагийн цар тахал, дайнтай холбоотой үүссэн хямрал хамгийн удаан үргэлжилж байна" гэлээ. 

Экспортын хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэнэ

2023 оны эдийн засгийг хэрхэн төсөөлж буй талаар салбарын сайд дараах мэдээллийг өгөв. 

  • Ирэх онд уул уурхайн салбарыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ.
  • Төсөв, мөнгөний бодлогоо чангаруулснаар эдийн засаг тогтворжино.
  • Эдийн засгийг төрөлжүүлнэ. Хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт. 
  • Хөгжлийг хязгаарлагч салбаруудын либералчлалыг хэрэгжүүлж, эдийн засгийг дэмжинэ.
  • Макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Экспортын хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлнэ. 
  • Валютын бодит орлого нэмэгдүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлснээс нөөцийг нэмэгдүүлнэ. Энэ онд багтаагаад 3 тэрбум ам.долларын босгыг давах, 2023 онд 4-6 сарын импортын хэмжээг хангах хэмжээний валютын нөөцтэй болох зорилго тавьж байгаа гэв. 

Түүнчлэн тэрбээр инфляц зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй байгааг дурдаад БНХАУ-ын хилийн хязгаарлалтын улмаас ачаа эргэлт удаашрах эрсдэл ирэх онд ч хэвээр байна гэдгийг хэллээ. 

2023 онд эдийн засаг таван хувиар өсөх төсөөлөлтэй байгаа аж.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ