05 сарын 31, Лхагва

Буриад залуус хүнд хэцүү цаг үед хүлээж авсанд талархлаа илэрхийлж, цусаа бэлэглэлээ

Бусад
2 сарын өмнө
Буриад залуус хүнд хэцүү цаг үед хүлээж авсанд талархлаа илэрхийлж, цусаа бэлэглэлээ

Монгол-Буриад мэдээллийн төв болон Буриад улсын "Сахилган” хөдөлгөөнөөс буриад залуустаа хандан Монгол Улсад цусаа хандивлах уриалга гаргажээ. 

Ийнхүү Улан-Үд болон Эрхүү хотоос ирсэн 20 гаруй хүн нэгдэн, "Сүхбаатар" цус цуглуулах төвд өнөөдөр ирж, цусаа хандивласан юм. 

Залуучуудын зүгээс Монгол Улс биднийг хүнд хэцүү цаг үед хүлээж авсан тул цусаа бэлэглэж, эелдэг найрсаг, зочломтгой найрсаг ахан дүүстээ талархал илэрхийлэхийг хүссэн гэдгийг хэллээ. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн маркетинг, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаа "Өнөөдөр манай цусны төвд монгол буриад залуучуудын "Сахилган" хөдөлгөөний 20 гаруй хүн ирж,  цусаа бэлэглэлээ.Зорилго нь хүнд хэцүү цаг үед монголчууд бидэнд маш их тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Харин бид энхийн цагт монголчууддаа цусаа бэлэглэж, буян болох нь зүйтэй гэж үзээд цусаа бэлэглэж байгаагаа хэлсэн.

Уг төв нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа юм билээ. Ингэхдээ Монголд ирсэн ОХУ-ын иргэдэд мэдээлэл өгөх, дэмжих, зуучлах зорилготой олон нийтийн байгууллага гэсэн. Залуус цаашид ч цусаа бэлэглэх аянаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн. 

Мөн өнөөдөр Монголын алхалтын холбооны залуучууд "Баянзүрх" цус цуглуулах төвд ирж, цусаа бэлэглэсэн. Монгол орны аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нөөцийг нэмэгдүүлэх, байнгын донорын тоог нэмэгдүүлэх үйлсэд төрийн болон төрийн бус байгууллагууд, эв санаагаараа нэгдсэн залуучуудын клубүүд, их, дээд сургуулиуд гэх мэт олон газар нэгддэг" хэмээв. 

Өдөрт хамгийн багадаа 150-аас дээш хүнээс цус цуглуулж байж, эмнэлгүүдийн нэг өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. 
01
02
03
04
05
07
08
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй