04 сарын 20, Бямба

Сэтгэл Зүйч Д.Энхжин: Сэтгэл өлсдөг бас цангадаг

Сэтгэл зүйн булан
3 жилийн өмнө
Сэтгэл Зүйч Д.Энхжин: Сэтгэл өлсдөг бас цангадаг

Сэтгэл өлсдөг бас цангадаг

      Хөл хорионы дэглэмтэй энэ үед хүмүүс гэртээ цагийг янз бүрээр өөрийгөө хөгжүүлэхэд буюу нэг ёсондоо өөртөө, гэр бүлдээ хангалттай цаг зарцуулах боломжтой болоод байгаа билээ. Амттай чанартай хоол хүнс идэж уух байдлаар бие махбодио тэтгэж байна, шинэ зүйл суралцах, унших байдлаар оюун санаагаа тэтгэж байна, мөн гэр бүл үр хүүхэд ойр дотныхонтойгоо хамт хөгжилдөн тоглох гэх мэтээр харилцаагаа тэтгэж байгаа. Хүн гэдэг амьтан бие махбод, оюун санаа, харилцаа болон сэтгэлээр өлсөж, цангадаг амьтан. Тэгвэл сэтгэлээрээ өлсөж цангасан гэдгээ бид хэрхэн мэдэх боломжтой вэ?

       Бидний ходоод хоосон оргиж өлссөнөөр бид хоол тэжээлийг биедээ өдөр тутам авах хэрэгтэйгээ мэддэг шиг бидний сэтгэл бас хоосон оргиж өлсдөг. Утга учиргүй хоосон мэт мэдрэмж, өөрийгөө зэмлэж буруутгасан мэдрэмж, бусдыг буруутгаж зэмлэсэн мэдрэмж, тодорхой нэг зүйлээс айх айдас, ганцаардсан, орхигдсон мэдрэмж, шалтгаангүй эсвэл огцом уур бухимдал, бүх зүйл болохгүй бүтэхгүй сөрөг санагдах, бүх хүн өөрийнх нь эсрэг байгаа мэт мэдрэмж гэх мэт эдгээр нь хүний сэтгэлд хоол тэжээл хэрэгтэй гэсэн томоос том дохионууд байдаг.

       Бие махбодийн өлсгөлөнг бид дэлгүүрээс хүнс аваад хоол цай хийгээд идэх эсвэл дуртай хоолны газраа ороод шийдчихдэг.Харин олон хүмүүс сэтгэлийн өлөн хоосон байдалтай удаан хугацаанд явж, түүнийгээ хойш тавьж явсаар нэг л мэдэхэд гарцгүй байдалд эсвэл эцэс төгсгөлгүй гуниг цөхрөлийн эргүүлэг тойрогт орсон байдаг.

Mindfulness

Сэтгэлийн өлсгөлөн болон цангааг бид юугаар, хэрхэн тайлах вэ?

  • Өөрийгөө сэтгэлээр өлссөн гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх нь хамгийн эхний алхам
  • Биеийн хоол тэжээлтэй адил сэтгэлийн хоол тэжээлээ идэх хүсэл эрмэлзлэлтэй байдал буюу шийдвэр гарган сэтгэлээ хооллох арга зам хайх
  • Таныг байгаагаар чинь шүүмжлэлгүй хүлээн авах эргэн тойрны эерэг орчин ба харилцаа
  • Сөрөг мэдрэмжтэйгээ нүүр тулах зориг бас сонголт
  • Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө буюу хүнийг хүн гэдгээр нь, байгаагаар нь ойлгон шүүмжлэлгүй хүлээн авч, зориулсан цаг хугацаа ба орон зайг олгодог хувь хүний нууцыг чандлан хадгалдаг мэргэжлийн харилцаа
  • Мэдрэмжээ үгээрээ илэрхийлэн гаргах
  • Мэдрэмжээ бичгээр илэрхийлэн гаргах
  • Мэдрэмжээ төрөл бүрийн бүтээлээр илэрхийлэн гаргах

Focus on the Family Mongolia Сэтгэл Зүйч Д.Энхжин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ