04 сарын 20, Бямба

Амиа хорлогсдын 80 орчим хувь нь ЭРЭГТЭЙЧҮҮД, 70 орчим хувь нь 29-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН

Сэтгэл зүйн булан
3 жилийн өмнө
Амиа хорлогсдын 80 орчим хувь нь ЭРЭГТЭЙЧҮҮД, 70 орчим хувь нь 29-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд их багаар хөл хорьж, нийтээрээ хямралаас хямрал руу гулсаж байна. Энэ зуур хоёр ч удаагийн төрийн сонгуулийг өнгөрөөж, дахин нэг сонгууль нүүр тулж ирлээ.

Өөрөөр хэлбэл, улстөр ковид хоёр өмнө хойноо орж, жирийн иргэдийг шоглосоор л байна. Хоёр хоногийн дараа ДАХИН хөл хорино. 

Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж харамсалтайгаар амиа алдлаа. Хоёр хоногийн өмнө Хилийн цэргийн 0129 дүгээр ангид ахлах байлдагч “Ээж, ааваа уучлаарай би түрүүлээд явлаа" гэсэн гэрээслэл үлдээгээд өөрийгөө боомилчихлоо. Өнөөдөр л гэхэд Сүхбаатарын талбай дээр нэгэн согтуу иргэн “Миний найз энд зулын гол болсон. Би ч бас зулын гол болно.” гэж агсамнаад цагдаа нарт баривчлагдав. Баянзүрх дүүрэгт 54 настай иргэн хүнд өвчтэй, эмчлэгдэж байсан бөгөөд өндрөөс унаад амиа алдчихлаа. Охиныдоо очиж архи ууж агсамнаад гаргахгүй болохоор нь таван давхраас үсрээд ГССҮТ-д хүргэгдсэн иргэн гээд дандаа эрчүүд. Энэ бүхэн сүүлийн хоёр хоногт гарсан амиа хорлосон, хорлохыг завдсан үйлдлүүд.

Амиа хорлогсдын дунд хийсэн судалгаагаар нийт тохиолдлын 80 орчим хувь нь эрэгтэйчүүд, 70 орчим хувь нь 29-өөс дээш насныхан байна.

Нөгөө талд бага насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн буруугаас гэртээ осолдож, цаг бусаар хорвоогоос одож байна. Гурван хүүхдээ гэрт нь үлдээж ээж, аав хоёр нь PCR-ийн шинжилгээ өгөхөөр явсан хойгуур хүүхдүүд нь гэртэйгээ шатчихлаа. Ээж нь 2-4 насны хоёр хүүхдээ гэрт нь үлдээгээд дэлгүүр ороод ирэх зуурт дөрвөн настай хүүхэд өндрөөс унаж, азаар амьд үлдсэн байх юм. Энэ үйл явдал СХД-ийн нутаг дэвсгэрт мөн л өнөөдөр болсон явдал. Баянхонгор аймагт нэг ой гурван сартай хүү унтаж буй ээжийнхээ өврөөс сугарч, мөлхсөөр гэрээсээ гарчээ. Хүүгийн баруун гарын таван хурууны үзүүр, зүүн гарын чигчий хуруу, баруун хөлийн ул хэсэг хөлдөж, хайрагдсан аж. Азаар ээж нь сэрж, хүүхдээ осгож үхэхээс нь урьтаж аварсан байна.

Мөн Өвөрхангайн Уянгад хоёр болон арван настай хүүхдээ гэртээ үлдээн малд явсан хойгуур гэр нь шатаж, хоёр настай охин галд үрэгдэж, аравтай ахынх нь гар түлэгдсэн байна.

Сэтгэл эмзэглүүлж байгаа бас нэгэн зүйл бол эмэгтэйчүүдийн архидалт. Эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдол, эрүүлжүүлэгдсэн байдлаас харагдаж байна хэмээн албаны эх сурвалж өгүүлж байна. Согтуугаар үйлдсэн тэдний гэмт хэргүүд зэрлэгшиж байна. Хүний санаанд багтамгүй үйлдлүүд. Нөхрөө хутгалаад алчихна, нөхрийнхөө хоолонд олон тооны зүү зоогоод идүүлэх гэнэ.

Багш нар нь бүлэглэн шавь охидоо хүчирхийлнэ. Цэл залуухан, ирээдүйгээ бүтээж байсан залуус нэг нь нөгөөгөө хөнөөж, нөгөө нь бас л амиа егүүтгэв. Яачихав аа!  Юу болоод байна вэ? Энэ нэг л юм болох гээд байна гэсэн айдас түгшүүр хаа сайгүй. Зөн совин ч гэмээр.

Нийгмийн сэтгэл зүй ингэтлээ эмзэг байна. Хийх ажилгүй, орлогогүй иргэд цаг зав ихтэй байна. Тэдэнд чиглэсэн төрийн бодлого НОЛЬ. Дарин дээр давс гэж улстөрийн тогтворгүй байдал ихээхэн нэрмээс болж байна. Өдөр бүр л идсэн уусан, тансагласан баримт материал. Алтаар гулгиж, мөнгөөр бөөлжиж байна тэд. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм гэнэ. Суудлаасаа буухын өмнөхөн ирэх хавар иргэдийн бухимдал ширүүсэх тул энэ бүхнээс өөрийгөө хол байлгах нь зүйтэй гэж үзэж, нэрээ хамгаалж сайн дураараа явж одсон тухай эх сурвалж хэлж билээ. Зүгээр ч явчихгүй баахан авцалдаагүй үг шидэлж, ард түмнийг бужигнуулж аваад одсон.

Ковидоос илүү болдогсон бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаармаар байна. Хамгийн эмгэнэлтэй нь сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэнд гэдэг цусны шинжилгээ өгөөд илэрчихдэг зүйл биш юм даа. Хугацаа, нарийн мэргэшил шаардсан төвөгтэй үйл явц. Эцсийн эцэст нэг л өдөр бид ковидтойгоо эвлэрнэ үү, дийлнэ үү ямар нэг аргаар учраа оллоо гэхэд “СЭТГЭЦ” -ийн асуудлаа дийлдэг байгаа.

Төр Засгийн ачаа хүнд байгаа. Ойлгож байна. Гэхдээ орхигдуулж болохгүй ТОМ АСУУДАЛ. Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилт, хамрах цар хүрээг тодорхойлох, сэтгэл зүйн төвүүдэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг болох гэх мэт цогц шийдэл хүлээгдэж байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Lkhamas
[172.69.252.144]
3 жилийн өмнө
mash ih setgel uvtgusun asuudluud ar araasaa yanadaa yu l bolood bnadaa eh oron ard tvmen mine
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ