04 сарын 17, Лхагва

Б.Батчулуун: Сээлийгээ хөлдөө чирчихлээ

Бусад
3 жилийн өмнө
Б.Батчулуун: Сээлийгээ хөлдөө чирчихлээ
Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын олон нийтийн сүлжээнд ярьсан мааз яриаг нийгэм даяараа шүүж, шүүмжилж улмаар тэдэнд бойкот үзүүлж эхлэсэн. Капитрон банк дуучин Б.Батчулуунтай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ цуцалсан тухайгаа маркетингийн албаны дарга нь өөрийн цахим орчинд нийтэлж, 25 дугаар суваг ТВ "Selly & Nyambaa's home" нэвтрүүлгийг цаашид эфирт  гаргахгүй хэмээн мэдэгдлээ.
 
169085069_2033270083479100_6576731525631016802_n
Энэ бүхэнд тайлбар болгож, дуучин Б.Батчулуун өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ.
"Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовж л байлаа. Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд. Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсан юм уг нь. Даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа. Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стресдүүлсэндээ томоос том хүлцэл өчье. +18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх. Гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна, ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо. Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ. Инээд муутай л даа Сэрчмаа. Байнга л инээж явдаг юм. Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ! Бүү туйлшир л даа гэж хэлье дээ.
0
0
0
0
0
2
1

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Ганбаа
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Даагнаас болдоггүй дагавраас болдог юм өөрөө унасан хүүхэд уйлдаггүй....
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:241

Видео

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн