“Apple” компани ирэх онд шинээр 15 инчийн дэлгэцтэй “MacBook Air” болон 12 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютерыг танилцуулахаар төлөвлөж байна.
Тус компани 15 инчийн дэлгэцтэй “MacBook Air”-ийг ирэх хавар худалдаанд гаргахаар ажиллаж байгааг эх сурвалж мэдээлжээ.
“М2” чип дээр тулгуурласан 15 инчийн дэлгэцтэй “MacBook Air” хувилбар нь өмнөх загваруудаас илүү нимгэн байх бөгөөд хурц ирмэгтэй хүрээнээс татгалзаж байгаа аж. Энэ нь 2008 оноос хойших “MacBook Air”-ийн түүхэн дэх хамгийн том шинэчлэлт болохоор байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.