04 сарын 24, Лхагва

С.Наранцогт: Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж байна

Бусад
1 жилийн өмнө
С.Наранцогт: Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж байна

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт: 

“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас гаргасан "Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгээс танилцуулга хийлээ. Ажлын хэсэг 14 хоног тутам тогтоолын хэрэгжилттэй холбоотой мэдээллийг Засгийн газарт өгч байх үүрэгтэй. Өнөөдөр анхны танилцуулга хийлээ. Долоо хоног бүр төрийн өмчит компаниудтай уулзаж байна. X сарын мэдээгэр Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгдсэн байна. Валютын зах, арилжааны банк, Монголбанкны хоорондох ханшийн зөрүү үүссэн байсан. Харин өнөөдөр энэ зөрүү 20-30 төгрөгт хүрчээ. Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж байна. Төрийн өмчит компаниуд дээр тодорхой ажил зохион байгуулагдаж байна. Үүний үр дүнд сүүлийн сард өмнөх саруудад дунджаар оруулдаг байсан валютын урсгал нэлээд нэмэгдсэн. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК өмнөх саруудад дунджаар 65 сая ам.доллар оруулдаг байсан бол сүүлийн сард 70.5 сая доллар оруулсан байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайд өмнөх саруудад дунджаар 81 сая ам.доллар оруулж байсан бол сүүлийн сар 104 сая ам.доллар оруулжээ. Энэ мэтээр үр дүн гарч байна. Төлөвлөгөөний үүрэг даалгаварыг биелүүлэхэд компани тус бүр дээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болон яамдуудаас ажил үүрэг хэрэгжүүлэх 14 заалт бүхий Засгийн газрын тэмдэглэл гаргалаа. Одоогийн байдлаар уг тогтоолын хэрэгжилт сайн байна" гэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ