03 сарын 27, Даваа

Илон Маскийг удирдсан компаниудынхаа үнэ цэнийг унагадаг, “хорлодог” гэж үзсэн байна

Бусад
3 сарын өмнө
Илон Маскийг удирдсан компаниудынхаа үнэ цэнийг унагадаг, “хорлодог” гэж үзсэн байна

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Йелийн их сургууль технологи, тээвэр, санхүүгийн салбарын шилдэг 100 гүйцэтгэх захирлыг оролцуулсан Yale CEO Summit чуулганыг зохион байгуулжээ.

100 гүйцэтгэх захирлыг зөвхөн зохион байгуулагч сонгож урьсан бөгөөд тэдний дунд бизнесийн хэд хэдэн сэдвээр санал асуулга зохион байгуулж, байр суурийг нь сонссон байна.

Эдгээрийн дотор Твиттер компанийг Илон Маск худалдаж авсан тухай сэдэв бас багтжээ. Судалгааны үр дүн тун сонирхолтой гарсан байна.

Тухайлбал судалгаанд оролцогчдын 79 хувь нь Илон Маскийг удирдсан компаниудынхаа үнэ цэнийг унагадаг, “хорлодог” гэж үзсэн байна.

Бас 69 хувь нь Твиттер компанийн оргил үе өнгөрсөн, дөрөвний гурав нь тус компанийн үнэлгээ дахин сэргэхэд таваас дээш жилийн хугацаа шаардагдана гэж үзжээ.

Улмаар гүйцэтгэх захирлуудын 56 хувь нь Твиттер платформ дээр сурталчилгаа явуулахаа зогсоох бодолтой байгаагаа илэрхийлсэн бол 100 хувь нь тус платформоор түгээгддэг сөрөг агуулга брэндийн нэр хүндэд нь муугаар нөлөөлөхөөс болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна.

Одоогоор Твиттер компанийн орлогын 90 хувь зар сурталчилгаанаас бүрддэг юм.

Үг хэлэх эрх чөлөөг хамгаалагч гэж өөрийгөө тодорхойлдог Маск худалдаж авснаас хойш Твиттер платформд худал хуурамч мэдээлэл, бусдыг үзэн ядсан, дайсагнасан утгатай агуулга нэмэгдсэн гэж олон хүн үздэг.

Үүнээс гадна судалгаанд оролцсон захирлуудын 98 хувь нь Твиттерийг худалдаж авахад Маск хэтэрхий их мөнгө төлсөн гэж дүгнэжээ.

Аравдугаар сард Илон Маск $44 тэрбумаар Твиттерийг худалдан авч, хувийн компаниа болгосон юм.

Илон Маск саяхан Твиттер компанийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг бусдад шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.

2022 оны турш 50 хувиар унаад байсан Tesla компанийн хувьцааны ханш энэ мэдээлэл цацагдсаны дараа буцаад өсөж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Business Inside

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа