03 сарын 27, Даваа

Илон Маск Твиттерийн гүйцэтгэх захирлын суудлаас огцрохоо мэдэгдлээ

Бусад
3 сарын өмнө
Илон Маск Твиттерийн гүйцэтгэх захирлын суудлаас огцрохоо мэдэгдлээ

Тэрбумтан Илон Маск Твиттер хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрохоор шийдвэрлэжээ.

Тэрээр ням гарагт өөрийгөө компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцруулах эсэх асуудлаар санал асуулга явуулахад 17,5 сая гаруй оролцогчийн 57,5 хувь нь дэмжсэн байна.

Үүнтэй холбоотойгоор тэрээр энэ суудалд томилогдох хангалттай дүйнгэ хүнийг олсныхоо дараа гүйцэтгэх захирлын албан тушаалаа шилжүүлнэ гэжээ.

Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллараар худалдан авснаасаа ердөө хоёр сарын дараа гүйцэтгэх захирлын суудлаасаа огцорч байна.

Энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгч асан Дональд Трампийн Твиттер хаягийг сэргээсэн. 2020 оны 11-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд их хэмжээний луйвраас болж ялагдсан гэж өнгөрөгч оны эхээр Трампыг жиргэсний дараа дэмжигчид нь Конгрессийн ордон руу дайрсан юм. Ерөнхийлөгч асны жиргээ дахин эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолоор Твиттер компани Трампын хаягийг хааж байсан.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа