03 сарын 27, Даваа

"Шилдэг эрэгтэй гол дүр" шагналыг Брендэн Фрэсер хүртлээ

Бусад
14 өдрийн өмнө
"Шилдэг эрэгтэй гол дүр" шагналыг Брендэн Фрэсер хүртлээ

95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацийн эзнээр жүжигчин Брендэн Фрэсер "Whale" киногоороо шалгарлаа. 

"Whale" кинонд Айдахо хотод амьдардаг Чарли хэмээх ганцаардмал багш залуугийн дүрийг бүтээдэг тэрээр "Академид баярлалаа. Энэ шагналыг хүртэж байгаа минь нэр төрийн хэрэг байлаа. А24 студийнхэн зориглож энэхүү киног бүтээсэнд талархаж байна. Надад "Whale" хэмээх том хөлөг онгоц руу орох олс өгсөнд баярлалаа. Та бүхэнд халимны дайтай том зүрх бий шүү. Та бүхэнтэй нэг төрөлд нэр дэвших нь нэр төрийн хэрэг байлаа. 

Та бүхэнд нэг зүйл хэлье гэж бодлоо. Ганцхан халимнууд л Хон Чаогийн гүнзгий авьяас билэг рүү шумбаж чадах байх. 30 жилийн өмнө бие энэ ертөнцөд хөл тавьж байлаа. Би амжилтад тийм ч амархан хүрээгүй. Зарим зүйлд би дасчихсан байсан. Тэдгээр зүйл алга болоход надад маш хүнд байсан. Энэ удаад намайг олж харж, шагнал гардуулсанд талархаж байна. Далайн гүн рүү шумбаж байгаа намайг олсоор татаж буй мэт далай дээр гаргаж ирсэн тэдгээр хүмүүст талархъя. Гэр бүлийнхэндээ мөн баярлалаа. Та бүхэндээ баярлалаа" гэжээ. 

Венецийн кино наадмын үеэр нээлтээ хийж, кино дуусахад үзэгчид Брендэн Фрэсерийн гайхалтай жүжиглэлтийг сайшаан зургаан минутын турш тасралтгүй алга ташиж байсан гэдэг. 

Энэхүү бүтээл нь 95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах наадамд "Шилдэг эрэгтэй гол дүр", "Шилдэг эмэгтэй туслах дүр", "Шилдэг нүүр хувиргалт" төрөлд нэр дэвшсэн билээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа