05 сарын 31, Лхагва

Элон Маск: Хэдийг ч амласан Твиттерийг худалдахгүй

Бусад
1 сарын өмнө
Элон Маск: Хэдийг ч амласан Твиттерийг худалдахгүй

Элон Маск BBC-д томоохон хэмжээний ярилцлага өгчээ. Түүний ярилцлагын онцлох хэсгүүдээс хүргэж байна. 

1. Твиттерт үзэн ядсан үг хэллэг ихэссэнийг үгүйсгэв

-Маск ажлаа авснаас хойш платформ дээр илүү үзэн ядсан контент нэмэгдсэн гэдгийг үгүйсгэсэн байна.  Гуравдугаар сард "Твиттерийг аюулгүй болгох" зорилгоор зөвхөн нэг сарын дотор 400 мянга гаруй  бүртгэлийг устгасан гэж мэдэгджээ.

2. Тэр Жо Байденд саналаа өгсөн

-АНУ-ын сүүлчийн сонгуульд тус улсын бараг тал хувь нь  Трампын төлөө саналаа өгсөн гэж ноён Маск хэлсэн ч "Би тэдний нэг биш. Би Байденд саналаа өгсөн" гэжээ. 

3. Бот хаягуудыг устгаснаар Твиттер дэх ташаа мэдээлэл багассан

-Маск бот хаягуудыг утсгасны дараа  Твиттер дэх ташаа мэдээлэл багассан гэж мэдэгджээ.

"Миний туршлагаас харахад ташаа мэдээлэл их биш харин бага байдаг" хэмээсэн байна.  “Newsguard”-ээс хийсэн онлайн ташаа мэдээллийг хянадаг судалгаагаар  Маск Твиттерийг авсны дараа ташаа мэдээлэл өссөн байна.  Түүнийг Твиттерийг худалдаж авснаас хойш долоо хоногийн дотор хамгийн алдартай, хуурамч хаягуудын  лайк дарах, дахин жиргэх зэргээр оролцоо нь бараг 60 хувиар өссөн байна. Би-Би-Си мөн  Маскийг Твиттерийг  авсны дараа өмнө нь хориглосон 1000 гаруй хаягийг бие даан шинжилж, сэргээснээс хойш гуравны нэгээс илүү нь хүчирхийлэл, ташаа мэдээлэл тараасан болохыг тогтоожээ.

4. Тэр “TikTok”-ыг хориглохын эсрэг байна

-Маск АНУ-д хамгийн их татагдсан “TikTok” програмыг ашигладаггүй ч үүнийг хаах аливаа алхамыг эсэргүүцэж байгаагаа хэлэв. ТикТок Хятадын эзэмшилтэй холбоотой аюулгүй байдлын үүднээс АНУ хориг тавихаар хэлэлцэж байна.  Маск "Би ерөнхийдөө аливаа зүйлийг хориглохын эсрэг байдаг" гэжээ.

5. Хэдийг ч амласан Твиттерийг худалдахаас татгалзана

-Маск ярилцлагадаа хэрвээ хэн нэгэн Твиттерийг түүний худалдаж авснаас ихээр авахыг санал болговол татгалзах болно гэжээ. Гэхдээ  Твиттерийн зардал нь орлогоосоо даваад байгаа аж. Сүүлийн бүтэн жилийн тайланд нийт борлуулалт 2021 онд таван тэрбум ам.долларт хүрсэн ч зардал нь 5.5 тэрбум долларт хүрсэн байна. Ер нь 2012 оноос хойш хоёрхон жил ашигтай ажиллажээ.

6.  BBC-г Засгийн газраас санхүүждэг гэдгийг өөрчилнө

-Маск өнгөрсөн долоо хоногт болсон  маргааны дараа BBC-ийн “Twitter” хаягийг "Засгийн газраас санхүүжүүлдэг" гэснийг "төрөөс санхүүждэг" гэж өөрчилнө гэдгээ баталж, ярилцлагаас хэдхэн цагийн дараа энэ өөрчлөлтийг хийсэн байна.

https://www.bbc.com/news/world-us-canada-65251160

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй