04 сарын 27, Бямба

Тэйлор Свифтийн тоглолтын үеэр нэг хүн амиа алджээ

Бусад
5 сарын өмнө
Тэйлор Свифтийн тоглолтын үеэр нэг хүн амиа алджээ

Өнгөрөгч Баасан гарагт Бразилын Рио де Жанейро хотод алдарт дуучин Тэйлор Свифтийн аялан тоглолт болсон. Тус хотын Нилтон Сантос цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон уг тоглолтыг ойролцоогоор 60 мянга орчим үзэгч үзсэн байна. Харамсалтай нь тус тоглолтын үеэр нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Свифтийн тоглолт болсон өдөр Рио де Жанейрогийн агаарын температур түүхэн дээд хэмжээ буюу Цельсийн 39.1 хэм хүрч халсан нь нэг үзэгчийг ийнхүү үхэлд хүргэсэн байна. Ана Клара Беневидес гэх 23 настай эмэгтэй ухаан алдаж унасныг эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ.

Түүнийг цэнгэлдэх хүрээлэнд орохоор гадна нь дугаарлан зогсож байхдаа ухаан алдан унасан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Зарим фэнүүд нь уг тоглолтыг ойроос үзэхийн тулд олон өдрийн өмнөөс дараалалд зогсож эхэлсэн аж. Тухайн өдрийн агаарын хэмийг чийгшилтэй нь тооцвол Цельсийн 59 хэмийн халалт мэдрэгдсэн гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Энэ нь тус хотын түүхэнд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Тэйлор Свифт тоглолтын дараа сошиал хуудсаараа дамжуулан талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ